ОБЕГ: Таван том хүн, нэг хүүхэд нас барж, 81 иргэнийг эрэн хайж байна

Цасан болон шороон шуурга хүчтэй шуурсны улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг 10 гаруй аймгийн 46 суманд 548 хүн төөрч, сураггүй алга болжээ. Үүнээс 467 хүнийг эсэн мэнд олж, таван том хүн, нэг хүүхэд энджээ.
ОБЕГ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр “Төөрч сураггүй алга болсон иргэдийн эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Одоогоор 81 иргэнийг эрэн хайж байна. 58 гэр, 121 хашаа саравч нуран, 1200 гаруй мал шуурганд уруудсан.
ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 агаарын шугамын 216 дугаар тулгуур багана (Увс аймгийн Улаангом сумаас баруун тийш 90 орчим км) унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан. Дөргөний усан цахилгаан станцаас түр холболт хийн дээрх гурван аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байна.
Унасан тулгуур баганыг босгох ажлыг Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байна. Цаг агаарын аюулт үзэгчдлийн улмаас Дундговь аймагт таван хүн, Архангай аймагт таван настай нэг хүүхэд нас барлаа” гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
анхааруулсаар байтал 6н хүн энджээ ,одоо бас хайж бгаа тул энэ тоо өсөх магдлалтай.хайран амь нас.Харамсалтай.