Нийгмийн

ТОДРУУЛГА: Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөх нь хууль зөрчихгүй

УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг дээд шүүхээс прокурорт буцааж, анхан болон давж заалдах шатны 6 жил хорих ял оноох шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадуур байцааж буй.

Тэрбээр ирэх пүрэв гараг буюу гуравдугаар сарын 18-нд парламентад тангараг өргөж, бүрэн эрхээ баталгаажуулах талаар эх сурвалж мэдээлж байна.

Тиймээс дээрх хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж буй үед УИХ-ын гишүүний тангараг өргөх нь хуулийн хүрээнд боломжтой эсэх талаар хуульчаас тодрууллаа.

Хуульч тайлбарлахдаа “СЕХ-ны дүгнэлтээр Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдчихсон. Түүнчлэн Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхээс Ж.Эрдэнэбатад ял оноосон шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар хэргийг нь дахин шалгуулахаар прокурорт буцаасан. Тэгэхээр Ж.Эрдэнэбатын хувьд одоо зүгээр шалгагдаж буй хүн.

Хуулийн хүрээнд тангараг өргөснөөр бүрэн эрх нь нээгдэх ёстой.  Энэ утгаараа тангараг өргөх ажиллагааг нь УИХ-ын Тамгын газар зохион байгуулах үүрэгтэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

шорондоо очоод тангаргаа хүссэнээр хэдэн ч удаа өргөж болно. ИХ-н тангараг өргөөд байдаг хүмүүс нь хулгайч.

иргзн
иргзн

МАН-ын Харья�##��##�тай бол Хэнд ч ямарч Хууль үйлчилэхгүй, Зөрчихгүй шүү дээ,

Зочин
Зочин

МАН олигархууд биднийг дарлаж байна даа

Иргэн
Иргэн

Улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөөд байгаа хүн гэж харж байгаа. Нэгэнт сонгогдсон юм чинь УИХ-д сууж ажлаа хийхгүй яах юм бэ?

zochin
zochin

yal edleed sullagdsan hun gishuun bolj bolhiin bna te

Элдэв Очир
Элдэв Очир

Манай намын гишүүн хэн ч байсан яар�##�тай сулла. Засаг барьж байгаагийн хэрэг юу билээ. Хүк ахад хэлнэ шүү.

Холбоотой мэдээ

Back to top button