УЛС ТӨР

С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нарыг ТЕГ-аар шалгуулна

Ардчилсан намын нэрийг барьж анхан дунд шатны намын даргын сонгуулийг зарлан, цахим санал хураалт явуулсан гэх үйлдлийн эзэд болох С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нарыг тагнуулын байгууллагаар шалгуулахаар Ардчилсан намын зүгээс гомдол гаргаад байна. С.Эрдэнэ өөрийгөө намын дарга мэтээр олон нийтэд ойлгуулж, намын гишүүд дэмжигчдийг төөрөгдүүлэн цахим сонгууль хүртэл зохион байгуулсан нь гэмт хэргийн шинж чанартай, хууль бус үйлдэл гэж гомдол гаргагч Ардчилсан намын өмгөөлөгч Б.Буянжаргал тайлбарлав.

С.Эрдэнийн зохион байгуулсан Нийслэлийн намын даргын цахим сонгууль гэгч нь Ц.Оюунгэрэл,  Ц.Оюундарь нарын цуглуулсан “Жорлонгоо өөрчилье” төслийн нэрийн дор, Ардчилсан намын дата баазыг хуурамчаар үйлдэн зохион байгуулсан гэх баримтыг ч гомдолдоо хавсаргасан гэв.

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах ажилд С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нар саад болж, хуурамч сонгууль зохион байгуулж Үндэсний бодлогын хорооны гишүүдийг төөрөгдүүлж байна.

Редакцийн бус контент

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-18 16:22

Ene Jorlongiinhon yamar yadargaatai humuus ve?

зочин
зочин
2021-03-19 17:01

ХЭНД ТАМГА БАЙНА ТЭР Л ХҮНИЙ ҮЙЛДЭЛ ХУУЛЬД НИЙЦНЭ ШҮҮДЭЭ ТЭРНЭЭС АМААР ЯРИХ ЯАХАВ ТУВААНЫ ТАЛД ХУЛХИ ТАМГА БАЙГАА БОЛОХООР ТЭРНИЙ АЖИЛЛАГАА ХУУЛЬ БУС ГЭСЭН ҮГДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button