УЛС ТӨР

АН-ын даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө амжилттай танилцууллаа

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин, Одонгийн Цогтгэрэл, Даваахүүгийн Пүрэвдаваа, Сүхбаатарын Эрдэнэболд нарын сонгуулийн сурталчилгаа эхлээд 7 хоногийн ардаа үдлээ. Энэ хугацаанд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө гишүүд дэмжигчидтэй танилцуулах цахим уулзалтуудыг өдөр бүр хийсээр байгаа юм.

Хэдийгээр АН-ын даргын сонгуулийн сурталчилгааны өдрүүд хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа цар тахлын энэ үед тохиосон ч техникийн дэвшлийг ашиглан, ямар нэгэн сааталгүйгээр гишүүд, дэмжигчидтэйгээ  онлайнаар уулзаж, мөрийн хөтөлбөр, бодлого, зорилтоо танилцуулж, санал бодлоо чөлөөтэй солилцож, уулзалтууд үр дүнтэй боллоо.

Нэр дэвшигчид өнөөдөр Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан, Орхон аймаг, Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн гишүүд дэмжигчдтэйгээ уулзсанаар 21 аймаг 9 дүүрэгт амьдарч буй намын гишүүд дэмжигчиддээ бодлого, мөрийн хөтөлбөрөө амжилттай хүргэлээ.

Цахим уулзалтад оролцсон АН-ын гишүүд, дэмжигчид тус намд үүсээд байгаа асуудлыг өнгөрсөн хугацаанд гарсан алдаагаа засах боломж гэдэг талаас нь харж, өнөөдрөөсөө сургамж авч маргаашийн хөгжлөө, бодлого, үзэл баримтлалаа шинэчилж, хөгжлийн шинэ шатанд хүрэхийн өмнөх хямрал гэж харж байгаагаа хэлж байсан юм.

3-р сарын 28-ны өдөр АН-ын шинэ залуу 70,80 оны төлөөллөөс бүрдсэн дөрвөн нэр дэвшигчээс нэг нь намын даргаар сонгогдсоноор тулгараад байгаа сорилтоо амжилттай даван туулж, шийдвэрлэж чадна гэдэгт итгэл төгс байна. Тэд нэр дэвшигчиддээ эвтэй байгаарай, гишүүддээ нээлттэй, ардчилсан байж, намаа хүчирхэг болгоорой гэдэг захиасыг хэлж, амжилт хүссэн юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button