СПОРТ

Б.Цагаанбаатар “Токио-2020 паралимпийн триатлоны тэмцээнийг шүүнэ

Дэлхийн триатлоны холбооны удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Монгол Улсын иргэн Б.Цагаанбаатарыг “Токио-2020” паралимпийн наадамд шүүгчээр томиллоо. Паралимпийн наадам VIII сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд Токио хотноо явагдах юм.

Б.Цагаанбаатар нь 2012 оноос олон улсын II зэргийн шүүгч болж, 2019 оноос Азийн триатлоны холбооны шүүгчдийн хорооны дарга, 2004 онд Монголын триатлоны холбоог үүсгэн байгуулж, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ажиллаж байна.

Тэрбээр олон улс, тив, дэлхийн түвшний 30 гаруй тэмцээнд шүүгчээр оролцоод байгаа юм.

ШҮҮСЭН ТЭМЦЭЭН:

1 хүн, зогсож байгаа болон ус гэх мэтийн зураг байж болно

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финал 2013 он, Лондон

Дэлхийн элсний спортын анхдугаар наадам 2019 он, Доха

Дэлхийн цом (өвлийн триатлон) 2020 он, Харбин – ерөнхий шүүгчийн орлогч

Дэлхийн цом 2019 он, Тонён – ахлах шүүгч

Азийн наадам 2014 он, Инчон

Азийн наадам 2018 он, Жакарта-Палембан

Олимпийн эрхийн тэмцээн 2012 он, Татеяма

Азийн элсний спортын наадам 2010 он, Мускат

Азийн элсний спортын наадам 2014 он, Пукет

Азийн АШТ 2009 оноос (6 удаа)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button