Нийгмийн

Хөл хорилгүй, халдвар илэрсэн байршлуудад хязгаарлалт тогтоох санал гаргажээ

Цар тахал нэмэгдэж буйтай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон вакцинжуулалтын явцын талаар Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг зөвлөлдөв.

Энэ үeэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковидын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон тулгарч буй хүндрэл бэрхшээлийг танилцуулаад , хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа дуулгалаа. ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр шинжилгээ оношилгооны мэнэжментийг өөрчилж, шинэ арга тактик хэрэглэхээр зорьж, бүтэц бүрэлдэхүүнээ өргөтгөж байгаагаа мэдээллээ.

Мөн УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 3/2 хувь нь бүх нийтийн хөл хорио тогтоох шаардлагаггүй гэж үзсэн талаар Эрдэмтдийн зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар мэдэгдлээ. Хэдийгээр халдварын тархалт нэмэгдэж байгаа ч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хорьж хаалгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж хэвийн үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа Шадар сайд илэрхийлж байв.

Цаашид хатуу хөл хорио тогтоолгүй, халдвар илэрсэн байршлуудад хэсэгчилж хөл хорио тогтоох, аж ахуйн нэгж байгууллагуудыг цахимаар ажилуулах зэрэг арга хэмжээг авч ажиллах судалгаа тооцооллыг гаргаж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг өгсөн юм. Мөн халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд зохион байгуулахаар боллоо. Улсын онцгой комисс хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ШИНЭ ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ХАВИАР модны2 орчим БАЙДАГ АВТО УГААЛГАгууд МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД БАС САЙН ЧАНАРТАЙ ЮМ БНШҮҮ ТОМ ЖИЙП 25К БҮТЭН.олон тул өрсөлдөөн их юм бн

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН

ОДОО ХҮН БҮР ДАСАН ЗОХИЦОЖ ХУВИЙН ХАМГААЛАЛТАА ХИЙЖ СУРЧ АМЬДРАХААС ӨӨР АРГА БАЙХГҮЙ ЭЭ!! ТЭГЭЭД ВАКЦИНАА УЛАМ ДАЛАЙЦТАЙ ХУРДАН ХИЙЕ. НИЙТЭЭР НЬ ХОРИОД АШИГГҮЙ НЬ БАТЛАГДЛАА. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТАА АЧААЛАЛ ИХ ҮҮРҮҮЛЭХГҮЙ МОНГОЛЧУУД НЭГ БАГ БОЛОХ ЁСТОЙ!! УОК Ч АРАЙ ӨӨРӨӨР АЖИЛЛАЖ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ

зочин
зочин

Хэсэгчлэн хорио тогтоогоод л байдаг ямар ч нэмэр �##�га. Хоримоор байгаа бол нэгмөсөн 5-7 хоног 0 зогсолт хий

han
han

ene amarsaihan oyun erdene 2 r m#l yum bishuu buur omnohoosoo ni dorduulaad haysan yum bainash de ene zasag ene ontsgoi komis garsnaas hoish ene uls oodlohoo bailaa

Зочин
Зочин

Ulaanbaatar hotiin buh duureg buh horoodoor korona tarsniig uhaaraagui l bga yum bn ene dargantsaruud udahgui oilgonoo ta nar

Зочин
Зочин

ЯДАЖ ЗӨВ БИЧЭЭЧДЭЭ ЭНЭ СЭТГҮҮЛЧ НЬ

Зочин
Зочин

1zqjsm'"(){}:/1zqjsm;9

Холбоотой мэдээ

Back to top button