НИЙГЭМ

Ганцхан хоногийн дотор дөрвөн аймагт халдвар илэрлээ

Өчигдөр буюу энэ сарын 22-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд 3606 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

Түүнээс хойш буюу сүүлийн 24 цагийн хугацаанд дөрвөн аймагт халдвар бүртгэгдлээ.

Өвөрхангай аймгийн “Сэмжид хужирт” сувилалд эмчлүүлсэн 14 хүний шинжилгээний хариу сул эерэг гараад буй.

Мөн тус амралтад амраад Булган аймгийн Могод суманд очсон иргэн халдвар авсан нь PCR шинжилгээгээр баталгаажсан.

Үүний сацуу “Сэмжид хужирт”-д амраад Дархан-Уул аймагт очсон гурав, Увсад очсон нэг хүнээс халдвар илрээд байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button