Нийгмийн
Орон сууцанд гал гарч, нэг хүний нуруу гэмтжээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр байранд гал гарсан байна. Энэ тухай дуудлага гуравдугаар сарын 25-ны өдрийн 05:31 цагт хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 05:36 цагт очсон байна.
Тодруулбал, 6х10 метрийн хэмжээтэй 3 давхар орон сууцны 2 давхрын иргэн Б-ийн байрны тагт, гадна өнгөлгөөний хөөсөнцөр, эд хогшил шатаж байсныг 18 минут ажиллаж унтраажээ. Тус гал түймэрт 35 настай эмэгтэй У-ийн нуруу гэмтсэн байсныг НЯТТ-д хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс 5 иргэнийг гаргасан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zanhan shatasan shuudee.