ДЭЛХИЙ

Монгол католик шашинтнууд Улаан өндөгний баярыг онлайнаар тэмдэглэжээ

Улаан өндөгний баяр өнгөрсөн ням гарагт (2021.04.04) тохиосон билээ. Тус баярыг Христийн шашинтай хүмүүс Есүс Христийг дахин мэндэлсэн өдөр хэмээн жил бүр тэмдэглэдэг. Ойролцоогоор МЭ 30 онд эртний Ромчууд Есүс Христийг цовдолсон бөгөөд Шинэ гэрээнд Есүс гурван хоногийн дараа дахин амилсан хэмээн бичжээ. Түүний цовдлогдсон өдрийг “Good Friday” буюу “Сайн баасан гараг” хэмээн нэрийддэг байна. Улаан өндөгний баярын өмнөх долоо хоногийг “Ариун долоо хоног” хэмээдэг аж. Ариун долоо хоног Есүс Иерусалимд орж ирсэн өдөр буюу Далдуу модны ням гарагт эхэлж “Эцсийн зоог” болсон пүрэв гарагт дуусдаг байна. Эцсийн зоогийн дараа Сайн баасан гараг тохиодог.

Энэхүү баярыг бодоход чимэглэн будсан өндөг санаанд ордог билээ. Чимэглэсэн өндгөн дотроо чихэр, амттан хийж нуудаг бөгөөд хүүхдүүд олж цуглуулдаг байна.

Улаан өндөгний баяр нь гуравдугаар сарын 22-оос дөрөвдүгээр сарын 25-ны хооронд тохиодог. Тус баяр ихэнхдээ хавар, өдөр шөнө тэнцэх өдрийн дараа гарсан тэргэл сараас хойших анхны ням гарагт тохиодог.

Протестант Христийн шашинтнуудын хувьд Улаан өндөгний баяр нь “Eastertide”-ийн анхны өдөр болдог аж. Eastertide-ийн сүүлийн өдрийг “Пентекост ням гараг” хэмээдэг бөгөөд Улаан өндөгний баяраас 50 өдрийн дараа тохиодог. Харин Зүүний Ортодокс урсгалтай хүмүүсийн хувьд Улаан өндөгний баяр нь Пасчагийн улирлын эхлэл болж өгдөг байна. Тус улирал нь Улаан өндөгний баяраас 40 өдрийн дараа өндөрлөдөг аж.

Энэ жил Монгол дахь католик шашинтнууд Улаан өндөгний баярыг сошиал медиагаар дамжуулан тэмдэглэсэн байна. Монгол улсад цар тахлын улмаас шашны уулзалтыг хоригложээ. Улаанбаатар хотын ахлах номлогч, хамба Жоржио Маренго ариун ёслолыг стрийм хийсэн байна. Мөн Хамба Маренга хэлэхдээ “Бид айл өрхөд очиж заримдаа Эцсийн зоогийг тэмдэглэдэг” хэмээжээ. Улаанбаатар дахь Монголын католик сүм 1300 гаруй гишүүнтэй аж.

Католик урсгал Монголд 13-р зуунд орж ирсэн гэж зарим хүн үздэг бөгөөд Юань гүрний уналтын дараа замхарсан байна. 1991 онд Монголд ардчилал орж ирэхэд католик номлогчид Монголд орж ирсэн. Ватиканаас Монгол дахь ажиллагааг Филиппин номлогч Венцлао Падилла удирдан явуулахаар томилж байжээ.

1996 онд эцэг Падилла Монголд анхны католик сүмийг 150 гишүүнтэй үүсгэсэн аж. Тэрбээр 2003 оны наймдугаар сарын 29-нд Монголын анхны хамба болжээ. Хамба Падилла 2018 оны есдүгээр сарын 25-нд нас барсан байна.

2020 оны дөрөвдүгээр сарын 2-нд Ромын пап лам Францис хамба Маренгог Улаанбаатар хотын ахлах номлогч болгожээ.

Эх сурвалж: Vatican News, History

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бурангуй үзэлтэн
Бурангуй үзэлтэн
2021-04-05 09:10

Эсэргүүцсээр байвч хүний эрх юм даа

Зочин
Зочин
2021-04-05 22:03

Мэдрэлүүд энэ л дутаж гэнэ

ямар ялгаа байна
ямар ялгаа байна
2021-04-06 09:21

Ван ханы удамд баяр хүргэе. Бурхны шашин ч дээ бас гаднаас орж ирсэн эд.

Dr. Adity
Dr. Adity
2023-08-07 04:36

We are looking for kidney donors who are %100 serious to sell their kidney for money at the rate of $780,000.00 USD.
contact [email protected]

Dr. Adity
Dr. Adity
2023-08-07 04:37

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та хөлийн том хуруугаа зармаар байна уу? Санхүүгийн хямр�##�ын улмаас та хөлийн хуруутай болсон
Худ�##�дах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй [email protected] хаягаар холбогдоно уу.
Бид танд хөлийн хурууны шагн�##�ыг сан�##� болгох болно. Учир нь
Манай эмнэлэгт хөлийн хуруу солих шаардлагатай +91424323800802.
имэйл: [email protected]
Үнэ: 780,000 доллар (Долоон зуун наян мянган доллар)

Back to top button