Нийгмийн

Шүүхээс Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг өнөөдөр /2021.04.05/  хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцлээ.

Уг шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар оролцлоо. Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд 2021 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За яамай да 20 хоног юу эсийг бодох бол. Жоохон ухаарах байлгүй.

Ахмад
Ахмад

Зөв өө зөв. Албан туша�##�тай, мөнгөтэй, нэр �##�дартай нь бусдыг дээрэлхэж, бяр хүчээ гарган гэмтээж, цаашлаад амь насыг нь бүрэлгээд ялгүй үлддэг жишгийг "х�##�ах" цаг болсон. Өөрийн авъяас чад�##�, хичээл зүтгэлээр дэлхийд хүндтэй нэр �##�дар хүртсэн, төрийн �##�быг хашилцах хүндтэй үүрэг хариуцлага хүлээсэн ард олны хүү ийм увайгүй араншин гаргаж, өөр шигээ сайхан з�##�ууг зодож танхайран хүнд гэмтэл учруулсан нь үнэн учир хууль "үнэн" ял оноох хэрэгтэй. Хайр даадаггүй өөдгүй нөхөр вэ. Онгироо сагсуу зангийн л гай шүү, з�##�уус минь. Даруу төлөв, хүнлэг энэрэнгүй занг дадуулж төлөвшүүлж, �##�иваа зүйлд уха�##�аг хандаж, тэвчээр гаргаж байгаарай, хүүхдүүд минь. Бид гэмт хэрэг үйлдсэн хэнийг ч болов тэвчих ёсгүй.

dr
dr

shuuh sain bno. Tsagdaa hergiin gazraas zugtaalgasan. Prokuror taviad yavuultsan bsn shu. odo naiziga amid uldesei gj zalbir. Uhchihvel tgd onts hund hun amini heregten blno. Hund l bgn bn le de

унэнг хэлэгч
унэнг хэлэгч

тарган хонины мах чануулж идээд гарна. хорихын жанхуу лав идэхгуй. сайхан амраад л гарна. гараад ч яах ч угуй. Олимпийн хорооны дарга хийнэ. Монголд унэн шударга гэж байхгуй.

Холбоотой мэдээ

Back to top button