ДЭЛХИЙ

Индонез, Тиморт болсон үерийн улмаас 101 хүн нас баржээ

Ням гарагт (2021.04.04) Индонез болон Баруун Тиморт үер болон хөрсний нуралт үүссэний улмаас 101 хүн нас барсан байна. Албан тушаалтнуудын мэдээлснээр үерийн улмаас Индонезод 80 гаруй хүн амь насаа алдаж олон хүн ор сураггүй алга болжээ. Зүүн Өмнөд Азийн орчим ширүүн бороо орсны улмаас далангуудаас ус халин гарч олон мянган хүний орон гэр үерт автсан байна.

Индонезын Гамшгийн хор уршгийг бууруулах газрын хэвлэлийн төлөөлөгч Радитяа Джати “Шавар шалбааг болон цаг агаарын нөхцөл байдал аврах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна” хэмээжээ. Тус улсад үер, хөрсний гулгалт их тохиолддог байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Жава арлын Сумендан тосгонд хөрсний нуралт болсны улмаас 40 гаруй хүн нас баржээ.

Индонезын гамшгийн агентлаг тус улсын 125 сая гаруй иргэн хөрсний нуралтад өртөх аюултай газарт амьдардаг хэмээн тооцоолжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button