ДЭЛХИЙ

Цар тахлын үеэр 500 гаруй хүн шинээр тэрбумтан болжээ

Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 11-ны өдөр ДЭМБ коронавирусийн халдварыг албан ёсоор цар тахлын хэмжээнд хүрсэн хэмээн зарласан. Үүнээс нэг долоо хоногийн дараа гуравдугаар сарын 18-нд “Forbes” сэтгүүл “Дэлхийн тэрбумтнуудын жагсаалт”-д 2095 хүн багтаж байгааг мэдэгджээ.

Тэгвэл өнгөрсөн нэг жилийн дотор тэрбумтнуудын жагсаалтад 2755 хүн багтах болж үүний 493 нь шинээр тэрбумтан болсон аж. Энэ нь цар тахлын үеэр 17 цаг тутам нэг хүн шинээр тэрбумтны жагсаалтад нэмэгдсэн гэсэн үг. Өмнө нь 2015 онд 290 хүн шинээр тэрбумтан болж байсан нь дээд амжилт байжээ.

Шинээр тэрбумтан болсон хүмүүсийн хөрөнгө дунджаар 2 тэрбум бөгөөд тэд жагсаалт дахь бусад эрхмүүдээс харьцангуй залуу аж. Нийт 2755 тэрбумтнуудын дундаж нас нь 63 бол шинээр тус жагсаалтад нэмэгдсэн хүмүүсийн дундаж нас 54 байна. Өнгөрсөн жилд тэрбумтан болсон хамгийн залуу хүн бол “Drogerie markt” компанийн өв залгамжлагч 18 настай Кевин Дэвид Лехман бөгөөд тэрбээр 3.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж.

Тэдгээр 493 эрхмүүдийн 84 хувь нь ямар нэгэн хөрөнгө өвлөж авалгүй өөрсдөө бизнесээ эхлүүлжээ. Харин жагсаалтад багтсан бүх тэрбумтнуудын 72 хувь нь өөрсдөө хөрөнгөө босгосон аж.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button