НИЙГЭМ

Мөс цөмөрсний улмаас автомашин голд унажээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн “Ташгай” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ “Хожуул”-ын голын мөс цөмөрч автомашин усанд суусан байсныг Онцгой байдлыг алба хаагчид гарган авчээ.

Тодруулбал, өчигдөр орой 22:40 цагт Онцгой байдлын газарт дуудлага өгсөн бөгөөд Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 5 км зам туулан 23:12 цагт очиход тус сумын Рашаант багийн төвөөс сумын төвийн чиглэлд 7 зорчигчтой зорчиж явсан иргэн Х-ын “Портер” загварын бага оврын ачааны автомашин усанд суусан байсныг 9-ний өдрийн 00:43 цагт татан гаргасан байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button