Нийгмийн

НАЙМААЧИД: “300.000 төгрөгөө авсан иргэд “Хүчит шонхор” захаас мах авцгааж байна”

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг өчигдөр /2021.04.08/ танилцуулсан. Энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохтой холбоотойгоор иргэдийн зах худалдааны төв рүү чиглэх хөдөлгөөн их, ялангуяа "Хүчит шонхор” худалдааны төвд бөөгнөрөл их байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн.

Манай сурвалжлах баг "Хүчит шонхор” худалдааны төвөөс шууд мэдээллийг дамжуулан хүргэж байгаа билээ. Наймаачид:

"Адууны мах 12.500 төгрөгөөр худалдаалж байна. Өнөөдөр иргэдийн хөдөлгөөн их байна. Худалдан авалт эрс сайжирсан. Засгийн газраас өгсөн мөнгөөр махаа авч байгаа иргэд олон байна. Махны үнэ нэмэгдсэн зүйлгүй. Хэвийн байгаа” гэв.

Харин иргэдийн зүгээс:

"Долоо хоногийн өмнө хонины цул 9500 төгрөгөөр авч байсан. Гэтэл одоо үнэ нь нэмэгдэж 12500 төгрөг болсон байна. Маргааш "Хүчит шонхор” худалдааны төв ажиллахгүй гэсэн. Тийм болохоор хөл хорионы үеийн махаа авах гээд ирлээ. 10 кг мах л авлаа” гэлээ. Харин ахимаг насны эгч:

"Хөл хорих сургаар махны үнэ нэмэгдсэн байна. Бид чинь махаа ихээр биш бага багаар л авч байна шүү дээ. Яалтачгүй хөл хорио тогтоох сургаар хүүхдийн дансанд орсон 300.000 мянган төгрөгөөр махаа авах гээд гарлаа. Махны үнэ бас арай үнэтэй байна” гэв.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-04-09 17:56

Цар тах�##� эхэлсэн цагаас хойш Төр засгаас ард түмний гар дээр анх удаа "тавьсан" мөнгө. Ядаж махаа авсаан. Бусад хүнсний зүйл ч яахав дээ, мөнгө нь хүрэхгүй юм чинь . Ядаж махны үнэ арай л нэмэгджээ. Мөнгө сонсоод л үнээ нэмдэг "харшилтай" лангууны наймаачдыг я�##�тай билээ.

Зочин
Зочин
2021-04-09 18:23

Ийм өөхтэй мах авч яадаг байна ?

Иргэ
Иргэ
2021-04-10 01:34

Олон хүмүүс амьдрах гэж идэж бн.хэдхээн хүнэнцрүүд идэх гэж улангасч бн

Холбоотой мэдээ

Back to top button