Нийгмийн

Н.Ганибал: Засгийн газар коронавирус алдаж, эдийн засаг, ажлын байраа хамгаалж чадаагүй

Өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын сангийн сайд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал үг хэлэв.

Тэрбээр “2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар 5.1 их наядын хөтөлбөр хэмээх сүржин нэртэй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гурван том асуудал тавьсан. 1-рт, ковидыг дотооддоо алдахгүй гэсэн, алдчихсан. Эдийн засгаа хамгаална гэсэн. 2020 онд манай эдийн засаг 5.3 хувиар, бүр хасах гарсан байгаа. Ажлын байраа хамгаална гэсэн. 400 мянган ажлын байр алдчихсан. одоо бид 10 их наяд гээд, яг л тухайн үеийн У.Хүрэлсүхийн Засгийн газар сайдуудаа суулгаад, яг л ийм байдлаар ярьж байсан. Өнөөдөр тэр 5.1 их наядын хариуцлагын асуудал хэнд ч алга. Хэн тэр хариуцлагыг үүрэх юм бэ. Тэр их мөнгө хаана байна. Үүнтэй адилхан 10 их наядаар 2, 3 хөтөлбөр, мэргэжилтэн бэлтгэнэ гэж байсан, тэрийгээ больж байх шиг байна.

200 тэрбум төгрөг малчдад 3 хувийн хүүтэй зээл олгоно гэсэн. Одоо хүртэл хэлцэл нь хийгдээгүй байна. Өнөөдөр банкны систем болохгүй болчихлоо. Энэ мөнгийг эдийн засагт гаргахгүй бол монгол улс элгээрээ хэвтэх гээд байна гээд асуудлуудаа тодорхой, сайхан яримаар байна. Нэг л их гоё гоё нэр өгөөд асуудлууд ярьдаг, хариуцах эзэнгүй, үр дүндээ хүрдэггүй. Өнөөдрийн асуудлууд дунд 300 мянган төгрөгийн асуудлыг маш уриа лоозон маягаар, баярласан бахархсан байдлаар ярьж байна л даа. Сая Н.Алтанхуяг гишүүн тов тодорхой хэллээ. Энэ мөнгө чинь монголчуудад зээл юм аа. Өнөөдөр монголын иргэн бүр 300 мянган төгрөгийн зээл нэмлээ гэдгийг та бүхэн албан ёсоор хэлчих хэрэгтэй.Оюутолгой компанийн зээлийн бичилтэд 850 орчим тэрбум төгрөг бичигдээд явж байгаа. Арбитрын шүүхийн шийдвэр хэзээ гарах вэ, тэр хүртэл бид өртэй гэдгийг албан ёсоор хэлэх хэрэгтэй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж
2021-04-09 14:36

А.Н.- ХАН МИНЬ ТА НАР МИНЬ ДУТ ТА НАР АРД ТҮМЭНД ИХ ТАРЬЖ САН ХѲМѲРГИЙГ ХООСОЛСОН ДАХИЖ БҮҮ ГАЙ БОЛ ҮНЭНДЭЭ ТА НАРААС АРД ТҮМЭН ЖИГШИЖ БАЙГАА ШҮҮ АРДЧЛАЛ АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ ҮНЭН ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАГЧ ТТА НАР ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ

Зочин
Зочин
2021-04-09 15:09

Хамга�##�ахын тулд чи юу хийв?бэлчсэн үхэрнээс ч хэцүү хар массыг ухамсарлуулах , дэг журам биелүүлж сургахад ямар хувь нэмэр оруулав?байхгүй бол засгийн өгснийг ам бүлээрээ идээд дуугүй сууж сур.чиний хийсэн сайн зүйлийг хүртэх нь бүү хэл сонссон ч үгшй. Хар хэл амны гай чирэхгшй шиг бай.

Хувь хүн
Хувь хүн
2021-04-09 16:47

Та нар Ман -ыг дэмжих хэрэггүй.наадуул чинь та нарыг �##�саар нь өрөнд оруулж байгаа нь мэдээжийн бна.шүү дээ.Алтанхуягийн хэлж байгаа нь үнэн.эргүүлж авахгүй гэнээ.ингэж л ард түмнээ хуурч байгаам шүүдээ.татвар нэмнэ.мөн дэлгүүрүүд бүх барааныхаа үнийг нэмнэ.энэ чинь эргүүлж төлж байгаа юм.ард түмэн л эргүүлж төлнө шүүдээ.Ард түмэн нь яаж ядарч байгааг өнөөдрийн үйл явд�##� харуулж байгаа биздээ.

Зочин
Зочин
2021-04-09 17:08

МАН-ын ойлгомжгүй үйл ажиллагаануудыг харин ч маш шударга бөгөөд товч хэлчихжээ. Дахиад л бүх зүйл ЭЗЭНГҮЙ, хариуцагчгүй, нэг л хий хоосон яваад байна. Яг цар тахлын үеэр 3 хувийн зээл "сэрсэн юм шиг" олгож байна. Ямар үйлдэл хийж энэ мөнгөнөөс ашиг "унагах" вэ? Гол нь иргэд ядуурчихсан байна. Хэн худ�##�дан ав�##�т хийх вэ? Мөнгө яг хаана эргэлдэх вэ? Банкны зээлээ эргэн төлж чадах уу? Ийм арга хэмжээг арай эртхэн авах хэрэгтэй байлаа.
Ерөнхийлөгч болох хүсэлд донтсон Хүрэлсүхийнхээ сэтгэцийг нь "эмчлээч" ээ. Хийрхэл нь хэтрээд элдэв олон нийтийн арга хэмжээг 03 сарын 01-ээс хойш "хэмжээлшгүй эрхт" хүн шиг л дураараа зохион байгуулж Ковидын х�##�дварыг маш их тарааж байна. Та нар хариуцлагаа хүлээж сураагүй хүмүүс шүү дээ. Соёлтой өрсөлдөж сур л даа. Дайны хажуугаар дажин гэдэг шиг хувь хүн, намуудын т�##�аар маш их хар пиар явуулж нийгмийн сэтгэл зүйг асар их "ядрааж" байнаа. Бид тахлын хажуугаар ТАЙВАН баймаар байнаа. Ам ажил чинь байнга тодорхой бус, зөрөөтэй байнаа.

иргэн
иргэн
2021-04-09 21:47

ЭНЭ СОГТУУ ТОЛГОЙ ЯАХНЬВДЭЭ ЯАМАНД БАЙХДАА АЖИЛД ГОЛОГДСОН ЭРГҮҮ АМЬТАН БАЙГААГҮЙ БИЛҮҮ

дОРЖОО
дОРЖОО
2021-04-09 21:48

ЭНЭ СОГТУУ ТОЛГОЙ ЯАХНЬВДЭЭ ЯАМАНД БАЙХДАА АЖИЛД ГОЛОГДСОН ЭРГҮҮ АМЬТАН БАЙГААГҮЙ БИЛҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button