ДЭЛХИЙ

Бразилд Христийн хөшөөг 350 мянган ам.доллароор босгож байна

Рио де Жайнеро хотод байдаг 30 метрийн өндөртэй “Аврагч Христ” нэртэй хөшөө “Дэлхийн шинэ долоон гайхамшиг”-ийн нэгт багтдаг билээ. Тэгвэл Бразил улсад барьж буй Христийн шинэ хөшөө нь Рио де Жанейро хотод босгосон хөшөөнөөс өндөр байх аж.

Тус улсын өмнөд хэсэгт байрладаг Энкантадо хотод босгож буй “Хамгаалагч Христ” нэртэй хөшөөг 43 метрийн өндөртэй барих юм. “Хамгаалагч Христ” нэртэй Есүсийн хөшөө нь суурьтайгаа нийлээд өндрөөрөө дэлхийд гуравт орох ажээ.

Хөшөөг барих санааг тус хотод амьдардаг байсан Адроалдо Конзатти гаргасан бөгөөд тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард “Ковид-19”-ийн улмаас нас баржээ. “Хамгаалагч Христ”-ийн бүтээн байгуулалт 2019 онд эхэлж, өнгөрсөн долоо хоногт толгой, гарыг нь барьсан байна.

Энэхүү бүтээн байгуулалтыг нийтдээ 350 мянган ам.долларын санхүүжилтээр хийж дуусгах юм. “Association of the Friends of Christ” нэртэй бүлгэм хөшөөг барих ажлыг хариуцан ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button