НИЙГЭМ

Б.Бат-Эрдэнэ: Э.Энхбат начинд туслах хандивын аянд 43 сая цугларлаа

Бөхчүүд, бөх сонирхогчид санаачлан улсын начин Э.Энхбатад туслах хандивын аяныг өрнүүлсэн юм. Аянаар нийт 43 сая төгрөг цугларчээ.

Д.Бат-Эрдэнэ улсын начин цолны болзол хангалаа

Энэ талаар тус аяныг санаачилсан, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат бөх, улсын начин Б.Бат-Эрдэнэ “Сэтгэл нэгтэй байж чаддаг бөхчүүддээ болон сайхан бүхнийг үргэлжид уриалан биднийг нэгтгэж чаддаг гэргий нартаа юуны өмнө баярлалаа.

24 цагийн дотор 21 аймгийн нийт 696 бөх мөн уужуу ухаант сайхан сэтгэлт бөх сонирхогчид нэгдэж Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам бадрах манлай начин Э.Энхбатынхаа эмчилгээний зардалд дэм болгон нийт 43.048.000 төгрөг цуглуулж чадлаа. Сайхан сэтгэлийн хандив маань үүгээр өндөрлөж байгааг мэдэгдэж байна.

Энэ их сэтгэл, эв нэгдэл, эрүүл саруул болоосой гэсэн олон түмний хүсэл бүхэн биеллээ олно гэдэгт итгэж байна.

Монгол бөхийн хийморь өнөд босоо байх болтугай” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-04-12 21:12

Хэрэг хийсэн Түвшинбаяраар мөнгө гаргуулах ёстой байт�##� урдуур нь орж үйлчлээд байгаа юмуу хаашаа юм

зочин
зочин
2021-04-12 21:16

Гэмт хэрэг үйлдсэн хүний хохирлоо барагдуулах ү.ажиллагааг өмнөөс нь хийгээд байна. Түвшинбаярын мөнгөнөөс 43 сая төгрөг хэмнэгдэхнээ. Тусыг өөр аргаар явуулах хэрэгтэй

Ахмад
Ахмад
2021-04-13 00:57

Хурдан эрүүл болоод эх орондоо ирээрээ төрийн сүлд өршөөг

Холбоотой мэдээ

Back to top button