НийгмийнНИЙГЭМ

Хүнсний талон хувьдаа авсан хэсгийн ахлагчдыг хүний эрх зөрчсөн гэж үзжээ

…Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус дүүргийн дөрөвдүгээр хорооны 18 хэсгийн ахлагч нар хүнсний талоны тусламжийг хувьдаа авч буй эсэх талаар шалгалт хийхэд 8 хэсгийн ахлагч өөрийн хаяг дээр хүнсний талон авч байжээ. Мөн тэдгээр хүмүүс коронавирусын тусламжаас зайлшгүй авах иргэдийн судалгаанд хамрагдсан байна…
(Баянзүрх.мн цахим хуудаснаас)

Хэсгийн ахлагч нь “төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэн, хууль тогтоомжийг тайлбарлан, таниулан сурталчлах, мэдээ мэдээллээр хангаж ажиллах…” үүрэгтэй боловч албан тушаалаа ашиглан өөрсдөдөө давуу байдал бий болгож, иргэдэд хүрэх төрийн халамж үйлчилгээг хүртэж байгаа тохиолдлыг дурджээ.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэгт “нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь … тэтгэвэр, тэтгэмжийн олголт, үйлчилгээний чанар хүртээмж болон халамжийн сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих…”, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Журам, загвар, жагсаалт, маягт шинэчлэн батлах тухай А/32 дугаар тушаалаар “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь хүнсний эрхийн бичиг олгох ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, сар бүр тайлан, хэрэгжилтийн үр дүнг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлнэ.” заажээ. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй, шат шатны хяналт сул байна.

Цаашид нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд оновчтой, хүртээмжтэй бодлого үгүйлэгдэж байна. Тиймээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Журам, загвар, жагсаалт, маягт шинэчлэн батлах тухай А/32 дугаар тушаалаар “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ыг шинэчлэх, шинэчлэлийн хүрээнд төрд байгаа иргэний мэдээллийг төрийн байгууллагууд нээлттэй солилцох замаар худалдан авах чадварыг тодорхойлох шаардлагатайг салбарын сайд онцолжээ .

Түүнчлэн нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаггүй бөгөөд цар тахлын улмаас орлого буурч, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах шаардлагатай болсон иргэдийн наад захын хэрэгцээг хангах нь зүйтэй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран хаяг тодорхойгүй, хөдөөнөөс хотод шилжин орж ирсэн, халамж тэтгэмжид хамрагдаагүй иргэдийн нарийвчилсан судалгааг гарган, 1000 гаруй өрхөд хүнсний тусламж үзүүлжээ. 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 3 дугаар сарыг хүртэлх хугацаанд Монголын улаан загалмайн нийгэмлэгээс, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэдийн санхүүгийн хандиваар нийт 22358 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн бөгөөд ингэхдээ төрөөс олгож буй хүнсний талонд хамрагдаагүй, өрхийн орлого нь зогссон, тодорхой хаягийн бүртгэлгүй, гэр оронгүй, хүнсний дутагдалд орсон гэсэн шалгуур үзүүлэлтээр хүнсний багцыг олгожээ. Монголын улаан загалмайн нийгэмлэгт хандаж өргөдөл өгснөөр хүнсний багц авсан иргэдийн хувьд дийлэнх нь Улаанбаатар хотод оршин суугаа хаяг тодорхойгүй иргэд байсан бөгөөд шалгуур үзүүлэлтээр хүнсний тусламж авсан иргэдийн нөхцөл байдлыг авч үзвэл нийгмийн халамж шаардлагатай иргэд буюу 16 хүртэлх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхүүд байна.

ХЭҮК-ийн 20-р илтгэлээс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-04-15 11:46

300000 төгрөг өгчихөөд дээр нь т�##�он яриад байдаг. Энэ сонгуулиас болж ирээдүйгүй блох нээ.

Зочин
Зочин
2021-04-15 16:28

БЗД өрх толгойлсон эмэгтэыд өгдөггүй байж өөрсдөө хувааж авдаг

Иргэн
Иргэн
2021-04-16 09:03

Том жижиг хамаагүй хэн мэдээлэлд ойр байгаа нь авдаг гэсэн биз дээ? ХЭК ямар мундаг ажиллаж байна аа?Ичиг ичиг.

Зочин
Зочин
2021-04-18 20:44

Ухаангүй ноёнд урагшгүй �##�бат.Дүүргийн засаг даргын томилсон засаг дарга нарынх нь ойр хүмүүс шүү.

Холбоотой мэдээ

Back to top button