ДЭЛХИЙ

Канадын улс төрч видео уулзалтын үеэр нүцгэн үзэгджээ

Канад улсын улс төрч өнгөрсөн лхагва гарагт (2021.04.14) болсон парламентын видео уулзалтын үеэр нүцгэн үзэгджээ.Либерал намын Квебек мужийн Понтиак хотын холбооны парламентын гишүүн Уилл Амос онлайнаар тархаж буй скриншот дээр нүцгэн гарсан байна.

Парламентын гишүүн Клод Дебельфейл тэр үеэр Амосын хувцасгүй байсныг хэлжээ. “Асуултын үеэр гишүүнээ хувцасгүй байхыг бид харсан. Тиймээс гишүүд, ялангуяа эрэгтэй гишүүд костюм, зангиаг заавал өмссөн байх ёстойг анхааруулах хэрэгтэй” хэмээн Дебельфейл орчуулагчаар дамжуулан хэлжээ.

“Бид гишүүнийг их дажгүй биеийн галбиртайг мэдсэн. Гэхдээ энэ гишүүнд юу зохистойг болон камераа хэрхэн хянах талаар заах хэрэгтэй”

Амос үүний дараа өөрийн твиттер хуудсаараа дамжуулж уучлалт гуйжээ.

“Би өнөөдөр үнэхээр харамсмаар алдаа гаргалаа. Мэдээж би үүнээсээ их ичиж байна. Гүйлтийн дасгалаа хийж дуусаад ажлын хувцсаа сольж өмсөж байх хооронд камер санамсаргүй асчихсан байсан. Би танхим дахь бүх гишүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Энэ бол үнэхээр санамсаргүй алдаа байсан. Ахин ийм явдал тохиолдохгүй”

Эх сурвалж: CNN

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button