Нийгмийн

Н.Ганибал: Рио тинтогийн тавьсан өгөөшийг үмхээд байж болохгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдөр /2021.04.19/-ийн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонслоо. Уг тогтоолын төслийн хэрэгжилтийг хангах талаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай хэлэлцээр хийх ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, дээрх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий УИХ-ын түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон бусад холбогдох албаны хүмүүс ирж мэдээлэл танилцууллаа. Мэдээллийн дараа гишүүд үг хэлж, асуулт асуув. Энэ үеэр тус бүлгийн дэд дарга Н.Ганибал:

2009 оны хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнүүдээс гарсан үр дагаврууд Монгол Улсад томоохон алдагдал авчирж байна. Ялангуяа хувь нийлүүлэгчдийн гэрээ хамгийн их алдагдалд оруулж байна. Энэ гэрээг тухайн үед “Эрдэнэс-Монгол” компанийн захирал байсан Энэбиш гэж хүн хийсэн. 2009-2011 оны хооронд нууцын зэрэглэлд байсан. Энэбиш гэдэг хүн хаа явна вэ? Энэ хүн Монгол Улсыг, Монголын ард түмнийг төлөөлж хийсэн гэрээнийхээ өмнө хариуцлагаа үүрч, мэдээллээр хангаад, гэрээг сайжруулах талаар ажиллаж байна уу?

Хоёрдугаарт, алдагдалтай гэрээ байгуулсныг бүгд мэддэг, сайжруулна гэж ярьдаг мөртлөө Рио Тинтогоос тавьсан өгөөшүүдийг очиж үмхээд байна. Рио Тинтогийн өгсөн нэг их наяд, 24 тэрбум төгрөгийг аваад зарлагадчихсан. Арбитрын шүүхээрээ шийдүүлж авчихаад, дараа нь дураараа хэрэглэх боломж байсан. Харамсалтай нь, асуудал бүрэн шийдэгдээгүй монголын ард түмэнд Оюутолгойгоос бид мөнөтэй боллоо, тэрийгээ хэрэглэлээ гээд улс төр хийчихсэн. Одоо бид эргээд тавьсан мэхэнд нь уначихсан. Цаашид хүндрэл үүсвэл яах вэ?

Гуравдугаарт, гэрээнүүд дээр яг ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ гэдгийг товчхон танилцуулах хэрэгтэй гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button