Нийгмийн

Эмч, эмнэлгийн ажилчдыг сошиалаар хүчирхийлэхээ больцгооё, итгэл нь сөхрөхөөс өмнө урам өгцгөөе

ХӨСҮТ-ийн нэр бүхий зарим ажилтан шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, мөнгө авдаг байсан гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байгаа юм. 

Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шинжилгээний хариу хуурамчаар үйлдсэн гэх эмч нар болон эрүүл мэндийн салбарын ажилчдыг буруутган, элдвээр тавлаж байна. Угтаа бол үнэн, худлыг нь хууль, хяналтын байгууллага шийдэх юм. Гэтэл амтай болгон л утасныхаа цаанаас хашхирч, эмч, эмнэлгийн ажилчдыг шүүж байна. Энэ хэцүү цагт орон гэрээ мартан өдөр, шөнөгүй ажиллаж буй тэдэнд яг одоо урам хэрэгтэй болохоос биш, доромж хэрэггүй. Сошиалын энэ шүүлт тэдний сэтгэл зүйг гэмтээж, ажлаа хийхэд нь саад болж буйг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр, ХӨСҮТ-ийн үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун нар хэлж байна. Итгэл нь сөхрөхөөс өмнө эмч, эмнэлгийн ажилчдадаа урам өгцгөөе. Муу муухай үгсээ дотогш залгицгаая.

Үнэхээр л халдварын дэгдэлт нэмэгдсэнд ХӨСҮТ-ийн нэр бүхий эмч, ажилчид буруутай нь тогтоогдвол тэд хариуцлагаа хүлээнэ биз. Мөн шинжилгээний хариугаа хуурамчаар гаргуулсан иргэд ч бурууг хамт үүрэлцэх нь зүй. Тэд мөнгө төлөөгүй бол эмч нар ийм ёс зүйгүй зүйл хийхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Чинбаатар
Чинбаатар
2021-04-20 19:58

Энэ хэдэн эмч байхгүй байсан бол юу болох байсныг бурхан чөтгөр хоёр л мэдэх байсан байх.

өмхий ардчиллыг даруйхан устга.
өмхий ардчиллыг даруйхан устга.
2021-04-20 22:29

ардчилсан намын хулгайч дээрэмчид л улсаас хулгайлсан мөнгөөрөө хүн хөлсөлж гүжирдлэг явуулдаг аргатай ш дээ. Тэр нь л явж байна. Муу новшнуудыг барьж шоронд хий.

huch
huch
2021-04-21 12:20

unen yumiig yah ve!!!???? 30 jil zugeer suuchaad bittgii darvalts.ajilaa hiij chadahgiui bol zaigaan tavi.hen urguduluu uguv. baihgui shuudee. ichijt amidar.muu uheeruud.

Холбоотой мэдээ

Back to top button