СПОРТ

А.Хулан залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Польш улсын Кельце хотод болж буй боксын залуучуудын 21, эмэгтэйчүүдийн тав дахь удаагийн тэмцээнд Монгол Улс дасгалжуулагч Т.Чулуунтөмөр, Ж.Еркин, Т.Ганзориг нарын удирдлагад найман тамирчин  оролцуулснаас Э.Сүхбат, А.Хулан нар хүрэл медалийн болзол хангасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 51кг-д өрсөлдөж буй залуучуудын шигшээ багийн тамирчин Алтанбекийн Хулан хагас шигшээд Х.Хулан ОХУ-ын Валерия Линьковатай өрсөлдөн, 5:0-ээр ялагдлаа. Ингэснээр залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв.

А.Хулан тус тэмцээнээс медаль хүртсэн Монголын гурав дахь (түүнээс өмнө З.Энхзориг, М.Намуун), эмэгтэйчүүдээс хоёр дахь тамирчин боллоо.

Одоо эрэгтэйчүүдийн 52 кг-д хүч сорьж буй залуучуудын шигшээ багийн тамирчин Энхзоригтын Сүхбат мөнгөн медалийн төлөө ОХУ-ын Евгений Жоровтой тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button