НИЙГЭМ

Г.Нэргүй: Ховдын тусгаарлах байранд байгаа иргэд хөнжил, гудсаа голж байна

Ховд аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг тусгаарлах байранд гарсан асуудлын тухай мэдээлэл өглөө. Тодруулбал Ховд их сургуулийн тусгаарлан, ажиглах байранд буй иргэд “Тусгаарлах байр ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир, цэвэрлэгээний бодис байхгүй байна” хэмээн хэвлэлд тодруулга өгчээ. Уг асуудалд тэрбээр:

“Цахимд тавигдсан мэдээллийн дагуу тус сургуулийн 202 тоотод  хяналт, шалгалт хийсэн. Тэгэхэд хувин, саван бүгд байсан. Зургаар үзүүлэхээр хэвлээд авчирсан. Хувин, алчуур, бээлий, саван, вок гээд бүгд байгаа. Дотор байгаа хүмүүс  өөрсдөө орчиндоо бохир сууж байна. 7 хоног цэвэрлэгээ хийгээгүй байхаар бохир болно шүү дээ. Энд нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн байгаа. Тагтан дээрээ тамхины иш ил хаясан мөн дотроо шар айраг ууж байна. Хоёр өрөөнд байх хүмүүс цуглараад нэг өрөөндөө орчихсон байсан. Иймд иргэд цахимд худал мэдээлэл өгмөөргүй байна. Худал мэдээлэл дамжуулж байгаа иргэд нийгмийн хариуцлагаа ухамсарлаарай гэж хэлье” гэв.

Мөн цахимд түгсэн тусгаарлах байранд байгаа хоёр хүүхдийн зурагт тус аймгийн Онцгой комиссоос Г.Нэргүй  тайлбар өглөө. Тэрбээр хэлэхдээ:

"Тусгаарлах байранд байгаа хоёр хүүхдийн зургийг харлаа. Нөхцөл байдлыг тодруулахад иргэд тусгаарлах байрны хөнжил гудсыг голж байгаа асуудал гарсан байна. Ингээд тэдгээр иргэдийг гэрээсээ хөнжил гудсаа авчирч болно гэхэд “Гэрт хөнжил, гудас байхгүй” гэсэн байгаа юм. Энэ нь өөрөө иргэдийн ухамсар юм. Иргэд өөрөө ухамсартай байж халдварт өвчнийг давж туулах хэрэгтэй” гэлээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-21 14:37

honjil gudasgui humuusiig honjil gudastai gazar amidruulsan baishtee

Зочин
Зочин
2021-04-21 15:37

Tsagaan hereglel gej neg yum baidag daa.

Зочин
Зочин
2021-04-21 16:22

Новшнуудыг м�##�ын саравчинд аваачаад тусгаарлачих.Хөнжил,гудас голж,шилнэ гэхгүй м�##�ын өтөг бууцанд холилдоод хэвтэж байг амар.

Зочин
Зочин
2021-04-21 17:12

Ойлгодоггүй байж хөнжил гудас гэж "хөнжил гудас"-ыг хэлнэ

Холбоотой мэдээ

Back to top button