Нийгмийн

“Алтан судал” кино Канадын наадмаас шилдэг зураглалын шагнал хүртжээ

Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино Канадын “Reel 2 Real” наадмын шилдэг зураглалын шагнал хүртжээ. Цар тахалтай Тус наадам дөрөвдүгээр сарын 14-23-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн 35 орны уран бүтээлчид оролцсон аж.

“Алтан судал” уран сайхны кино нь Швейцарийн Женев хотноо болсон FIFDH кино наадмаас “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” болон “Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг хүртсэн билээ.

Киноны гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тоглосон юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button