ДЭЛХИЙ

Эрдэмтэд жирэмсэн байхад нь занданшуулсан шарил олжээ

Польш эрдэмтдийн баг анхны удаагаа жирэмсэн байхад нь занданшуулсан эртний Египетийн шарил олсон байна. Энэхүү нээлтийг Варшавын Мумми төсөл дээр ажиллаж буй судлаачид хийсэн бөгөөд пүрэв гарагт (2021.04.29) “Journal of Archaeological Science”-д нийтлүүлжээ.

2015 онд эхэлсэн энэхүү төсөл нь Варшав дахь Үндэсний музейн үзвэрүүдийг технологийн тусламжтай судалсан байна. Анх тэрхүү занданшуулсан шарилыг эрэгтэй хүн гэж бодсон ч компьютер томографийн аргаар шалгаж үзтэл жирэмслэлтийн сүүлийн шатандаа байсан эмэгтэй хүн гэдгийг илрүүлсэн аж.

Эрдэмтэд тэрхүү судалгааны талаарх нийтлэлдээ “Энд үзүүлж байгаа шарил нь жирэмсэн байхад занданшуулсан анхны шарил” гэсэн байна. Судлаачид ургийн толгойн хэмжээг ашиглан жирэмсний 26-аас 30 дахь долоо хоногтоо байсан хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Unen
Unen
2021-05-01 09:10

Бичиж буй мэдээнийхээ хэл найруулаад анхаарах хэрэгтэй. Бие давхар эмэгтэйн занданшуулсан шарил гэж бичнэ. Жирэмсэн эмэгтэйн ...... гэж бичиж болно. Ута нарын бичсэн чинь жирэмсэн байхад нь �##�аад занданшуулсан юм шиг ойлголт өгч байна.

Холбоотой мэдээ

Back to top button