НИЙГЭМ

Ц.Оюунгэрэл: АН-ын төлөө цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө ажил хөдөлмөрийг зориулахгүй

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр сүүлийн хэдэн сар бэлтгэсэн Ц.Оюунгэрэл эцэстээ бууж өгсөн талаараа мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

“Миний бие 2020 оны 6 сарын 25-нд АН-ын даргын сунгаанд оролцохоо олон нийтэд зарлаж, 2021 оны 1 дүгээр сарын 2-нд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөхөө АН-ын гишүүдэд хандан мэдэгдсэнээс хойш тасралтгүй есөн сар хичээж, шударгаар оролцсон улс төрийн үйл хэргээ энэ хүрээд өндөрлөж байна.

Энэ хугацаанд Ардчилсан намын доторхи хагарал, эрх мэдлийн төлөөх тэмцэл, хуулийн засаглал ба хувь хүний ноёрхлын халз өрсөлдөөн, мөнгө санхүүгийн дарамт, сонгуулийн процесс дэх шударга ёс алдагдах зэрэг олон зүйлтэй тулгарч нэн ээдрээтэй цаг үеийг тууллаа. Энэ бол Ардчилсан намын гишүүнээр элссэнээс хойш 29 жилийн хугацаанд тус намын удирдах дээд түвшний албан тушаалд өрсөлдсөн анхны өрсөлдөөн маань байсан. Эмэгтэй хүн нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс эхлэн сунгаа хойшлох, сунгааг дүрмээс авч хаях, дүрмийг дээд шүүхэд бүртгүүлэх гэсэн бүтэлгүй оролдлого болох, цаашид дахин сунгаа зарлах гэх мэтээр тоо томшгүй олон будлиан болсон бөгөөд энэ бүхнийг нэг хуудсанд багтаан буулгах аргагүй юм.

Гэтэл өнөө цагийн лидерүүдийг эрх мэдэлд хүргэхийн төлөө хэрхэн олон жил хөдөлмөрлөж явснаа эргэн дурсахад харамсах сэтгэл төрж байна. Тиймээс, өнөөдрийн төвөгтэй нөхцөл байдлыг бий болгосон АН-ын одоогийн лидерүүд хэмээх байр суурь эзэлсэн хүмүүсийн хэнийг нь ч эрх мэдэлд аваачихын төлөө цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө ажил хөдөлмөрийг зориулахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Цаашдын улс төрийн аливаа үйл ажиллагаагаа цоо шинэ залуу үе улс төрд өндөр ёс зүйтэйгээр түрэн орж ирэх цагийг наашлуулахын төлөө зориулах болно. Учир нь цоо шинэ залуу үе Монгол улсад маань хэрхэн бойжиж, ёс зүйн өндөр хэм хэмжээгээр амьдарч ажиллахыг тэмүүлж байгааг өдрөөс өдөрт харж, тэднээр бахархаж байна.Монголын маань ирээдүй гэрэл гэгээтэй байх болтугай!” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

20 Сэтгэгдэл

  1. Энэ нам жинхэнэ Ардчилсан нам байхаа больсоон. Ардчиллын нэр барьсан ####бан туша#### өмч хөрөнгийн донтой буруу гарын хүмүүс удирдаад сүйрүүлчихлээ. Чи зөв дүнэж зөв шийдэж

  2. Тиймээ ардчиллын нэр барьсан эрх мэдлийн шун####ууд, идэж уухын донтонгууд, өшөө авагчдын цуглуулгууд болсон

  3. Хүн өөрийн чадлаа мэддэг байх ёстой юм, зөвхөн эмэгтэй гэдгээр нь оюунгэрэл сонгогдоно ч гэж юу байх вэ, эрдэм чад#### ухаан ажлын дөр хэрэгтэй шүү дээ, хүмүүс ер нь тэнэг биш, олон жил жорлон шиг газар оршиж тэнлээс х####багдаж ирсэн хүн шүү дээ сайд ч ахадна гэдгийг мэднээ

  4. Хэн энэ жүүдтэй яв####дсан б####ай авгайг сонгох билээ. Чам доороо ####уурчин луйварчин Бах мэлхий чинь арай лээр.

  5. За ашгүй дээ. Харийн нөхрөө х####амжлаад, оймс дотоожийг нь угаагаад хэвтэж байх нь хөгшин авгайд хэрэгтэй! Эсгий хийх газар эмгэд хөгшдийн хэрэггүй.

  6. Хэрээ мэдэх сайхан шдээ гадны иргэнд биеэ худ####дчихаад эх орноо ломбардаад явхан тодорхой байсан

  7. AN nas barsan gej ali deer ued baabar bichij baisandaa anhnaasaa yah gej AN aas
    devshine gej guisiimdee kkk uuruu oichson huuhed uilah heregguidee oyungerel ee

  8. Зоригтой, боловсролтой мундаг эмэгтэй. Зөв дүгнэлт хийсэн байна. Одоо ер нь АН тараад, эрх мэдлийн донтонгуулаас с####ж, жинхэнэ хүмүүсээс бүрдсэн нам байгуулах хэрэгтэй байх оо.

  9. Тэр нь дээрээ. Угаасаа эрт л ийм байр суурь баримт####ж з####уучууддаа х####аагаа өгсөн дээр байсан

  10. АН бүрэн устах замдаа оржээ. С. Эрдэнэ хэний да####гавараар энэ намыг улс төрийн тавцангаас устгаж байгаа юм болдоо.

  11. Маш зөв хэлжээ.Нээрээ л хэдхэн нөхдийн дээш дэвших гишгүүр нь болж ирсэн дээ.Одоо дүү минь шинэ з####уу лидерүүдийг бэлдэж 24 оны сонгуульд багаараа ярс хийгээд ороод ирээ.Өөр гарц харагдахгүй байна! Дүүгийн хийх хүсэл бүхэн түмэн олны төлөө учир зам нь дардан байх учиртай юмаа.

  12. Ан намаа хаяад боловсрол сэтгэл зүтгэлтэй санаа зөв з####уустай нь нэгдээд монголынхоо төлөө хичээнгүйлэн зүтгэ өнөөгийн ийм улай үзсэн хэрээ яс була####дсан нохой шиг биш улс төрд шинэ соёл уур амьсг#### оруул өнгөрснийг ####дагдсан боломжийг ард олондоо ойлгуулж хийх ажилаа зөв тайлбарлан таниулж сонгогчидоо гэгээрүүл өөрийн чинь сонголт зөвхөн таны төдийгүй ирээдүй үр хүүхэд ач зээ нарын чинь ямар эх оронд амьдрахыг шийднэ гэдэгийг ухааруулж энэ хоёр намаас өөр сонголт байгаа гэдэгийг ойлгуул жинхэнэ гурав дахьч сонголт байгааг мэдрүүл

  13. Ихэнх эргүүнүүд ийм гомдсон шийдвэр гаргаж өөрийгөө бүр булшилдаг. Билл Клинтон тэгэхэд яасан? Дүнгээ сонсоод шууд т####бай дээр гарч таарсан хүн бүртэй гар барьж баярлаж т####архсанаа илэрхийлсэн байдаг.

  14. Доржзодовыг гэртээ оруулчихаад Монголын хууль хүчнийхэнд ха####гаа тайлахгүй АНУ -ын Элчингээс зөвшөөрөл ав гэдэг цагаач өвөөд дургүй хүрээд байдаг юм. Ийм өвгөний эхнэрээр Монголчууд ерөнхийлөгчөө болгох уу? Ёстой лөө лөө байлгүй.

  15. АН ын дотор нь олон жил болчихоод Ардчиллын төлөө яваагүй, Ардчиллын нэр барьдаг байсныг нь дөнгөж одоо л мэдэж байгаа юмуу

  16. Эрдэнэдээ хулхидуулаад гомдчихож. Эрдэнэ чамайг мурьсан болохоос ардчил#### биш. Урт бодож уужим сэтгэ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button