УЛС ТӨР

Н.Ганибал: Албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийг шалгуулахаар гомдол гаргасан

АН хуваагдсан, хуваагдаагүй, МАН-ын захиалгаар хагарал явагдаж, байна, буруугаа өөсрдөөсөө хай гэсэн маргаан нийгэмд өрнөсөөр багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжин, дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. О.Цогтгэрэл даргатай, үндсэн АН-аас энэхүү маргааныг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр СЕХ, АТГ, УДШ зэрэг хуулийн байгууллагуудад зохих шаардлага, албан бичгүүдийг хүргүүллээ. Тухайлбал, өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал АТГ-т төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад холбогдуулан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл гаргасан. Түүнээс энэ талаар тодруулахад:

УБЕГ-аас 2020.12.25-нд АН-ын хүчин төгөлдөр ашиглаж байсан тамганы дугаарыг хүчингүй болгож, С.Эрдэнэд шинэ дугаар гаргаж өгсөн. Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, улсын байцаагч Д.Чинтулга нар гүйцэтгэсэн байгаа юм. Д.Дэлгэрсайхан нь МАН-аас сонгогдсон, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “Нью прогресс” группт боловсон хүчний даргаар ажиллаж байсан. Д.Чинтулга нь МАН-д олон жил удирдах алба хашиж буй Б.Даш-Ендонгийн дүү. Тэдний хийсэн үйлдэл нь бусдын даалгаврыг биелүүлсэн гэж АН хардаж байгаа юм.

Энэ хэрэг Захиргааны шүүх дээр хянагдаж байгаа бөгөөд 2021.02.02-ны өдрийн 0955 дугаартай захирамжаар шүүхийн хянан шалгах ажиллагааг эцэслэн шийдвэрлэх хүртэл шинээр олгосон дугаарыг ашиглахыг түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлнэ гэдэг нь энэ хүн энэ тамгыг ашиглаж болохгүй гэсэн үг. Захиргааны хэргийн шүүхийн энэ шийдвэрийн үйлчлэл одоо хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Гэтэл С.Эрдэнэ уг дугаар бүхий тамгыг ашиглаж, өөрийгөө хүчин төгөлдөр тамгатай гэсэн худал мэдээлэл цацсаар байгаа.

Түүнчлэн СЕХ-нд АН-ын талаар хуурамч лавлагаа гаргаж өгсөн УДШ-ийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэрийн хууль бус үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан байгаа. Энэ хүн Монгол Улсын Дээд шүүхийн бүх гишүүдийн хурлаас гаргасан тогтоолын эсрэг агуулга бүхий худал мэдээлэл төрийн байгууллагад гаргаж өгсөн.

Тодруулбал, 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 5/5051 тоот шийдвэрээр АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгэсүгэй гэсэн мэдээлэл шүүхийн цахим санд орсон байдаг. Мөн 2021 оны 4 сарын 27-ны өдрийн УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны 4 дэх хэсэгт “УДШ-ийн цахим сан дахь С.Эрдэнийн бүртгэлийг сэргээх тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэсэн шийдвэр гарсан. Гэтэл С.Амардэлгэр “С.Эрдэнийн гаргасан хүсэлтийн дагуу 2017 онд АН-ын даргын бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй” гэсэн бичиг СЕХ-нд өгсөн байна. Захиргааны шүүхийн хуулиар захиргааны ажилтан бол шүүхийн дотоод зохион байгуулалтыг хийх, ажил хийх нөхцөл бололцоог хангах үндсэн үүрэгтэй. УДШ-ийг төлөөлж тодорхойлолт гаргаж өгөх эрхгүй.

Мөн СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хуульд заасан үндэслэл журмын дагуу бэлтгэсэн нэр дэвшигчийн материалыг хүлээж аваад шалгах эрх бүхий албан тушаалтанд өдөрт нь хүргэж өгөх, тус албан тушаалтан нь дүгнэлтээ өргөдөл гаргагчид танилцуулах үүрэгтэй. Гэтэл шалгаж танилцалгүйгээр хүлээж авахгүй гэсэн нь мөн сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэж байгаа.  

Эдгээр хүмүүсийн албан тушаалаа урвуулан ашигласан хууль бус үйлдэл нь өнөөдөр АН-д тулгараад буй нөхцөл байдлыг бий болгосон. Тэд  МАН-ын даалгавраар үүрэг гүйцэтгэсэн гэж АН хардаж байгаа учраас шалгуулахаар АТГ-т гомдол мэдээлэл гаргасан гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Hicheegeerei. Offshorrchid, hariin luivarchdiin togloomiin zasgiin gazar yaahaas ch butsahgui ulairch bna. Chono boroonoor gej unuudur burtgesen baih yum. Ug n 1 deh hurtel hoishilson gej huurch bgaad Erdene zdakkiig burtgesen bna sh dee. Boliulaarai.

  2. АН-г ####баар хаг####ан бутаргаж байгаа эрдэнэ мэтийн новшнуудад арга хэмжээ тооцох хэрэгтэй. Нохой ч тоож шиншихгүй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button