НИЙГЭМ

ӨНӨӨДӨР: Дэлхийн хоёрдугаар дайныг дуусгасны ойн баяр тохиож байна

Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийг Нацист Германыг ялж, Европ тивд дэлхийн хоёрдугаар дайныг дуусгасны ойн баярын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн.

Тэгвэл уг түүхэн ойн баярын өдрийг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийн гишүүн орнуудын удирдагчид, Абхаз, Өмнөд Оссетын удирдагчид, Гүрж, Украины ард иргэдэд мэндчилгээ илгээжээ. Тэрбээр аугаа эх орны дайнд Зөвлөлт Холбоот Улс ялалт байгуулсны 76 жилийн ойн мэндчилгээг холбоотон улсууд болон тэдний ард иргэдэд дэвшүүлжээ. Тэрбээр:

“Нацистууд болон тэдний хань хамсаатнуудын үйлдсэн харгислалыг зөвтгөх, түүхийг гуйвуулах оролдлогыг зогсоож, бид хамтдаа хатуу тэмцэх ёстой. Дайнаар шалгагдсан ард иргэдийн уламжлалт, ах дүүгийн харилцаа хөрш улс орнуудын хамтын ажиллагааны үндэс суурь болдог” хэмээжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button