ДЭЛХИЙ

Кабул болсон дэлбэрэлтийн улмаас 68 хүн нас баржээ

Афганистан улсын нийслэлд болсон террорист халдлагын улмаас 55 хүн нас барсан хэмээн тус улсын албан тушаалтнууд бямба гарагт (2021.05.08) мэдээлсэн. Харин ням гарагт (2021.05.09) албан тушаалтнууд дахин мэдэгдэл хийхдээ халдлагын улмаас нас барсан хүмүүсийн тоо 68 хүрсэн гэжээ.

Бямба гарагийн орой Саед Аль-Шухада сургуулийн урд тавьсан машин дэлбэрсэн байна. Хичээл нь тарж сургуулиасаа гарч байсан хүүхдүүд сандран зугтаж эхлэхэд дахин хоёр бөмбөг дэлбэрсэн аж. Албаны хүмүүс мэдэгдэхдээ алагдсан хүмүүсийн ихэнх нь эмэгтэй хүүхдүүд байсан хэмээжээ. Афганистан улсын Ерөнхийлөгч Ашраф Гани бямба гарагт Талибанчуудыг халдлагад буруутгасан ч тус бүлгэмийн төлөөлөгч үүнийг үгүйгэсэн байна.

Одоогийн байдлаар ямар нэгэн Исламын бүлгэм тус халдлагыг үйлдсэн хэмээн мэдэгдэл гаргаагүй аж. Дэлбэрэлт болсон бүс нь Исламын Сунни урсгалтай хэт даврагчдын халдлагад их өртдөг юм. Афганистанаас АНУ болон НАТО цэргээ гаргах бэлтгэлээ хангаж эхэлснээс хойш тус улсад гарах халдлагын тоо нэмэгджээ.

Эх сурвалж: Reuters, BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өөө
өөө
2021-05-10 21:11

хазара нар шиг л хүмүүс харагдаад байх юм

Холбоотой мэдээ

Back to top button