ДЭЛХИЙ

“Талибан”: Охид, эмэгтэйчүүдийг нүүрээ ил гарахыг хориглолоо

Афганистаны засгийн эрхийг аваад буй “Талибан” хөдөлгөөний дээд удирдагч Хайбатулла Ахунзада Афганистанд охид, эмэгтэйчүүдийг нүүрээ халхлахгүйгээр гадуур гарахыг хориглосон зарлиг гаргасан талаар “Аль Жазира” /Al Jazeera/ мэдээллээ.

Тус зарлигт эмэгтэйчүүд заавал бурка /бие, нүүрээ бүтэн халхалсан лалын шашны гадуур хувцас/ өмсөхийг үүрэг болгожээ. Хэрэв уг зарлигийг зөрчвөл тус эмэгтэй эцэг болон хамаатан садангийн аль нэг эрэгтэйд шийтгэл ногдуулах юм байна. Шийтгэл нь ажлаас нь халах, мөн хорих ял хүртэл ногдуулах аж.

Ихэнх афган эмэгтэйчүүд толгойгоо битүү ороодог ч олонх нь, ялангуяа хотын гудамжаар нүүрээ ил гаргаж явдаг хэмээн “Аль Жазира” онцлов.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-08 19:57

Сөнөчихсөн орон шүү бүр нэг

Зочин
Зочин
2022-05-08 21:00

Дундад зуун руугаа орж байгаа тэнэгүүд

ЗОЧИН
ЗОЧИН
2022-05-09 07:14

АНУ сэнхрүүлэх гэж 20 жил нүдээд яаж ч чадсангүй дээ

Zochin
Zochin
2022-05-09 07:20

Яасан новшийн эрчүүд. Аз жарг####гүй эмэгтэйчүүд. Хүний эрх зөрчсөн улс орон гээч вэ

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x