Нийгмийн

Ерөнхийлөгчийн сонгуульд 18647 төрийн албан хаагч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороод бүрэн байгуулагдлаа. Ингэснээр иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар сонгуулийн бүх шатны хороод байгуулагдаж сонгуулийн бэлтгэл ажилдаа орлоо.

Ийнхүү нийт аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, 330 сум, 9 дүүргийн сонгуулийн хороо, 2087 хэсгийн хороодод нийт 18,647 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах юм. Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллах юм.

Эх сурвалж: СЕХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button