УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төсөв 2027 | Цагийг нь тулгаж тусгасан "хар машин"-ны төсөв ба айсуй Ерөнхийлөгчийн сонгууль

Засгийн газраас ирэх оны төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Eguur news агентлаг Монгол Улсын 2027 оны төсвийг агуулга тус бүрээр задлан хүргэж байгаа билээ. Энэ удаа Сонгуулийн ерөнхий хорооны төсвийг сонжъё.

Ирэх онд СЕХ-нд 107.1 тэрбум төгрөгийн төсөв хуваарилжээ. Үүний 77.9 тэрбум нь урсгал зардал, 29.2 тэрбум нь хөрөнгийн зардал байна. Өнгөрсөн онд тус байгууллага 25.9 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан юм. Тоон дүнгээс харахад өндөр өсөлттэй харагдах мэт боловч энэ нь угтаа хугацаа алдсан бодлого шийдэл, нөхсөн төсөв.

Учир нь, таван жилийн өмнөөс яригдаж эхэлсэн сонгуулийн санал тоолох төхөөрөмж буюу олны нэрлэж заншсанаар "хар машин"-ы шинэчлэлд шаардлагатай төсвийг сая л оруулж иржээ.

Эхэнд дурдсан 29.2 тэрбум хөрөнгийн зардал гэдэг нь санал тоолох автомашины шинэчлэлд шаардагдах төсөв. Төхөөрөмжийн шинэчлэлд нийт 41.7 тэрбум төгрөг шаардлагаас өнгөрсөн онд 30 хувь нь буюу 12.5 тэрбум төгрөг батлагдсан.

СЕХ-ны 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд 3000 ширхэг сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах ICP2 загварын төхөөрөмж, түүний дагалдах хэрэгслийг худалдан авахаар хүргүүлсэн ч ийн ирэх оны төсөв рүү шилжив.

Үүний цаана үүсэж буй бодит эрсдэл бол Ерөнхийлөгчийн сонгуулийг гараар тоолж болохуйц нөхцөл. Санал тоолох төхөөрөмж бэлэн байдаггүй тул үйлдвэрлэл, тээвэрлэлт татан авалтад жил орчмын хугацаа шаардлагатай.. Энэ талаар СЕХ-ноос 2027 оны төсөвт тусгагдлаа ч сонгуулиас өмнө төхөөрөмжүүдээ хүлээн авч, ашиглалтад бэлтгэхэд цаг хугацааны хувьд боломжгүй нөхцөл байдал үүснэ гэдгийг сэрэмжлүүлж байсан юм.

Эх сурвалжаас энэ талаар тодруулахад "2026 онд баталж өгсөн төсвөөр эхний 1000 төхөөрөмжөө захиалж, хүлээн авсан. Үлдэгдэл 2000 төхөөрөмжийн асуудал байгаа. Ирэх оны улсын төсөвт гэдгийг баримт болгон үйлдвэрлэлээ урьдчилан эхлүүлж, төлбөрийг нь татан авах үедээ төлцөр тооцоог нь хийнэ гэхчилэн албан бус байдлаар зохицуулахаар ажиллаж байгаа" гэв.

Сонгууль бол ардчилсан тогтолцооны цөм үнэт зүйл, иргэдийг төлөөллөө "томилох", эрх чөлөөгөө эдлэх гол зам. Гэтэл эрх баригчид сонгуулийн дүнд хамгийн чухал техник болох санал тоолох машины төсвийг "хэмнэсээр" ирсэн нь энэ.

Өмнөх линк:

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сонгуулийн хамгийн чухал төхөөрөмжөө сонгууль тулчихаад санах нь үнэхээр хариуцлагагүй ажил байна

Зочин
Зочин

Songuuli boloh ni heden jil urid ni todorhoi baisaar baihad sanal tooloh mashinaa suuld ni mungu gargaj avah gej baigaa ni sonin l yum

Зочин
Зочин

107 тэрбумын төсөв гэхээр их мөнгө харагдаж байна, гэтэл гол асуудал нь юунд зарцуулагдах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

Har mashinii shinechleliig 5 jil yarisan bj odoo l mungu ni yrij baigaa ni songuuliin beldelt yamar sul baigaag haruulj bn

Зочин
Зочин

Сонгуулийн тоног төхөөрөмжийг хугацаанд нь бэлдэж чадахгүй бол дараа нь гараар тоолох асуудал яригдана гэдэг чинь өөрөө том эрсдэл шүү

Зочин
Зочин

Ard tumnii songuuliin itgel deer togtoj baidag yum chin tooloh mashin ni belen baih estoi bizdee, suuliin minut hurtel huleeh hereggui

Зочин
Зочин

Төсөв хэмнэнэ гэдэг зөв ч сонгуулийн дүнг найдвартай гаргах үндсэн систем дээр хэмнэлт хийж болохгүй байх

Зочин
Зочин

Ene bol zugeer neg tonog tuhuurumj bish shuu, songuuliin ur dun, irgediin itgeltei shuud holbootoi yum

Зочин
Зочин

3000 төхөөрөмж авах асуудлаа урьдчилж шийдэх боломж байсаар байтал цагийг нь тулгаж байгаа нь төрийн төлөвлөлт муу байгаагийн жишээ

Зочин
Зочин

Хэрэв үйлдвэрлэл, тээвэрлэлтэд бүтэн жил шаардлагатай юм бол яагаад энэ ажлыг эрт эхлүүлээгүй юм бэ гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирнэ

Зочин
Зочин

Сонгуулийн бэлтгэл гэдэг жил бүрийн төсөв дээр санаанд орсон үедээ мөнгө тавьдаг зүйл биш, олон жилийн өмнөөс нарийн төлөвлөх ёстой ажил

Зочин
Зочин

Har mashinii asuudal 5 jil yarigdaj baisan yum bol yagaad odoo hurtel buren shiideegui yum be, ene bol zugeer martaad yavchihdag ajil bish

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байхад ийм тодорхой бус байдал үүсгэж байгаа нь иргэдийн сонгуулийн системд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж мэднэ

Зочин
Зочин

Tosviig suuliin ued ni gargaj ircheed daraa ni amjihgui bolno gej yarij baigaag oilgohgui yum, tur uridchilj tootsoolol hiideg baih heregtei

Зочин
Зочин

Төрийн байгууллагууд аливаа ажлыг сүүлийн мөч хүртэл хойшлуулдаг энэ зуршлаасаа салах хэрэгтэй байна

Зочин
Зочин

Songuuli bolood duussanii daraa asuudal gargaj baihaar odoohoos buh tootsoloo hiigeed, tonog tuhuurumjuu hugatsaand ni beldeh heregtei

Холбоотой мэдээ

Back to top button