Нийгмийн
Гэр шатсаны улмаас 10 настай хүүхэд, 80 настай эмэгтэй нас баржээ
Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн “Аж ахуй” гэдэг газар тавдугаар сарын 15-ны өдрийн 05:00 цагийн орчим 5 ханатай гэр шатаж, 2 хүн нас барж, 1 түлэгджээ. Тодруулбал, уг гал түймэрт “Хелба” ХХК-ийн малчин тус сумын харьяат 80 настай эмэгтэй Д, 10 настай эмэгтэй О нар өртөж нас баржээ. Мөн 28 настай эмэгтэй Д түлэгдэж бэртсэн байна.
Тавдугаар сарын 15-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын ажлын хэсэг тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцаж, үзлэг хийжээ.
Г.ХОНГОР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.