Нийгмийн

Гэр шатсаны улмаас 10 настай хүүхэд, 80 настай эмэгтэй нас баржээ

Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн “Аж ахуй” гэдэг газар тавдугаар сарын 15-ны өдрийн 05:00 цагийн орчим 5 ханатай гэр шатаж, 2 хүн нас барж, 1 түлэгджээ. Тодруулбал, уг гал түймэрт “Хелба” ХХК-ийн малчин тус сумын харьяат 80 настай эмэгтэй Д, 10 настай эмэгтэй О нар өртөж нас баржээ. Мөн 28 настай эмэгтэй Д түлэгдэж бэртсэн байна.

Тавдугаар сарын 15-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын ажлын хэсэг тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцаж, үзлэг хийжээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button