ДЭЛХИЙ

Цар тахлын үед Их Британийн арван ресторан тутмын нэг нь хаалгаа барьжээ

Ихэнх Их Британи иргэд даваа гарагаас эхлэн (2021.05.17) ресторан, бар гэх мэт газруудаар үйлчлүүлэх боломжтой болно. Гэвч өнгөрсөн жилийн турш мянга мянган ресторан хаасан байна.  Судалгаагаар Их Британид үйл ажиллагаа явуулдаг ресторануудын 9.7 хувь нь цар тахлын улмаас хаалгаа барьсан гэдгийг тогтоожээ.

Бар, паб гэх мэт газрууд ч гэсэн хөл хорионы улмаас хаалгаа барьсан ч ресторанууд үүнд хамгийн их өртсөн байна.”Market Recovery Monitor” болон “AlixPartner” байгууллагын цуглуулсан тоо баримтаар хоолоор үйлчилдэг пабуудын 4.2 хувь, согтууруулах ундаагаар үйлчилдэг бар болон пабуудын 5.2 хувь нь хаалгаа барьсан аж.

“AlixPartners”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Граеме Смит хэлэхдээ “Пабуудтай харьцуулахад ихэнх ресторанууд түрээсийн мөнгө төлөх хэрэгтэй байдаг. Харамсалтай нь алдагдал хэтэрхий их байсан тул зарим ресторанууд хөл хорионы үеэр хаалга барьсан” гэжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button