ДЭЛХИЙ

Англи, Уэльс, Шотландын ихэнх хэсгээр хөл хориог сулруулжээ

Англи, Уэльс болон Шотландын ихэнх хэсгээр хөл хорионы дэглэмийг сулруулж, хүмүүс ресторан гэх мэт газруудаар үйлчлүүлж эхэлжээ. Үүнийг тохиолдуулан Борис Жонсон хэлэхдээ “Бид хөл хориог зогсооход томоохон алхам хийж ойртлоо, гэхдээ хүмүүс маш болгоомжтой байх хэрэгтэй” гэсэн байна. Султгасан дэглэм дор дотор орчинд зургаа хүртэлх хүмүүс цугларч болно. Харин гадаад орчинд 30 хүртэлх хүмүүс нэг зэрэг цуглаж болох аж.

Хөл хориог султгасантай зэрэгцэн Энэтхэг улсад анх бүртгэгдсэн коронавирусийн төрөл Их Британид  тархаж эхэлсэн аж. Үүнтэй тэмцэхийн тулд Болтон, Сефтон, Манчестер болон Лондон хотын зарим хэсэгт олон нийтийн шинжилгээ авч эхэлжээ. Борис Жонсон хэлэхдээ засгийн газар Энэтхэг хувилбарын халдвар тархаж байгаа газруудад шуурхай арга хэмжээ авч, ажиглаж байгаа хэмээсэн юм.

Эрдэмтэд тус хувилбар илүү амархан халдварладаг гэж бодож байгаа бөгөөд урьдчилсан баримтаар вакцин үйлчилдэг гэж дүгнэсэн байна. Гэхдээ вакцины үр дүнд ямар хэмжээнд нөлөөлдөг гэдэг нь тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button