ДЭЛХИЙ

АНУ-ын засгийн газар ирэх сард “UFO”-ийн тухай мэдээллийг дэлгэнэ

Ирэх сард АНУ-ын тагнуулын агентлагууд “UFO” буюу Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх бүх мэдээллээ Конгрессод өгөх болсон байна. Өнгөрсөн жил Сенатын тагнуулын комисс Үндэсний тагнуулын газрын захирал болон батлан хамгаалахын нарийн бичгийн даргад “UFO” нарын талаар бүх мэдээллийг цуглуулахыг үүрэг болгожээ.

АНУ-ын Тагнуулын төв газар нэгдүгээр сард Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх зарим мэдээллийг дэлгэсэн. Ирэх сард тагнуулын агентлагууд Конгрессод өгөх мэдээллүүдээс хэр ихийг олон нийтэд дэлгэх нь тодорхойгүй байгаа юм.

Өмнө нь Батлан хамгаалах яамд томоохон албан тушаал хашиж байсан Кристофер Меллон АНУ-ын тэнгисийн хүчний цэрэг “UFO”-тэй тааралдаж хийсэн бичлэгийг дэлгэсэн. Үүний дараа Пентагон тэдгээр нууцлалтай бичлэгүүдийг албан ёсоор дэлгэсэн билээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tugs
Tugs
2021-05-18 16:49

“UFO” нарын т�##�аар ... тэдгээр Нисдэг үл мэдэгдэх биет (НҮМБ) тэгээд хүн юм уу? Айн?

Холбоотой мэдээ

Back to top button