С.Баярцогт нарт холбогдох хэргийн сүүлийн шүүх хурал эхэллээ

Өнөөдөр буюу тавдугаар сарын 19-нд Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Д.Ганболд нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх юм. Уг шүүх хурал нь хамгийн сүүлийн буюу 6 дахь хурал бөгөөд эхлээд үргэлжилж байна
Үүний өмнө энэ сарын 12-ны өдөр хэлэлцэхээр байсан ч шүүх бүрэлдэхүүн бүрдээгүйн улмаас ийн хойшилсон юм. Өнөөдөр УДШ зургаан гомдлыг хэлэлцэх бөгөөд уг асуудал дарааллын хамгийн сүүлд байгаа юм байна.
Мэдээлэл өгөхөд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ны өдөр С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон 1.6 жил хорих ялыг нэг жил болгон тус, тус бууруулсан юм.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хужаагийн шээс Баярцогтын ялыг хөнгөрүүлж болохгүй.
Хуцаарай чи. Хэлмэгдсэн хүнийг цагаатга
Баярцогт чинь 10,0 сая долларийн авилга авсан түүнээ оффшорт нуусан гэсэн