НИЙГЭМ

БОАЖЯ “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Бид аливаа бодлого, хөтөлбөр боловсруулахдаа "Нэгдүгээрт хүүхэд зарчим”-ыг баримтлан хүүхэд, өсвөр үеийнхний уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, мөн экологийн боловсрол олгох санал, санаачилгыг дэмжин ажиллана.

Байгаль орчин, Аялал жуулчлалын яам "Нэгдүгээрт хүүхэд үндэсний хөдөлгөөн”-д нэгдэж, салбартаа хүүхэд хамгааллын бодлогоо баталж, мөрдөн ажиллахаа илэрхийлж байна. Монгол улсынхаа ирээдүй хойч болсон нийт хүүхэд, өсвөр үеийнхэндээ "Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдөр”-ийн мэнд дэвшүүлье” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button