ДЭЛХИЙ

Их Британи өсвөр насныханд “Pfizer”-ийн вакциныг баталлаа

Их Британи улс “Pfizer/BioNTech”-ийн бүтээсэн вакциныг 12-оос 15 насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрчээ. Тус улсын эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газар маш нарийн шалгалт явуулсны үр дүнд “Pfizer/BioNTech”-ийн вакциныг өсвөр насны хүүхдүүдэд аюулгүй гэж үзсэн аж.

Одоо Их Британийн Вакцинжуулалт, дархлаажуулалтын хамтарсан хороо (JVCI) өсвөр насны хүүхдүүдийг дархлаажуулж эхлэх эсэхийг шийдэх юм. Тус улсын Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Матт Хэнкок хэлэхдээ хэрвээ “JVCI” дархлаажуулалтыг эхлүүлэхийг дэмжвэл бүх хүүхдүүдэд хүрэх хангалттай тооны тун байгаа хэмээжээ.

Европын Холбоо “Pfizer/BioNTech”-ийн вакциныг 12-оос 15 насны хүүхдүүдэд хийхийг өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсөн билээ. ДЭМБ Европын орнууд вакцинжуулах хурдаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэний дараа Европын Эмийн агентлаг тус шийдвэрийг гаргасан байна. Өмнө нь ДЭМБ-ын Европын асуудал хариуцсан захирал Ханс Клуг хэлэхдээ дор хаяж хүн амын 70 хувь нь дархлаажуулалтад хамрагдахаас нааш цар тахал дуусахгүй хэмээсэн. Европын Эмийн агентлагийн вакцины стратегийн захирал Марко Кавалери хэлэхдээ өсвөр насны хүүхдүүд дор хаяж гурван долоо хоногийн зайтай хоёр дахь тунг хийлгэнэ гэсэн аж. Мөн АНУ болон Канад өсвөр насны хүүхдүүдэд тус вакциныг тарихыг зөвшөөрсөн билээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button