ДЭЛХИЙ

EuroMillions: 157 сая ам.долларын эзэн Их Британиас тодорлоо

Баасан гарагт (2021.06.04) “EuroMillions” сугалааны супер хонжворын эзэн Их Британиас сугалаа авсан хүмүүс дундаас тодорсон байна. Тус сугалааны супер хонжвор нь 157 сая ам.доллар байсан бөгөөд одоогийн байдлаар хэн хожсон нь тодорхойгүй байгаа юм. Их Британийн Үндэсний сугалааны оператор болох Камелот тасалбар авсан хүмүүст дугаараа шалгах хүсэлт тавьсан байна.

Тэрхүү супер хонжворын дугаар 07, 02, 36, 40, 46 мөн 02, 04 гэсэн азын тоо байжээ. Ингэснээр Их Британи улсаас ес дэх удаагаа “EuroMillions” сугалаанаас супер хонжворын эзэн тодорч байгаа юм. Өмнө нь энэ жилийн дөрөвдүгээр сард Их Британийн иргэн 172 сая ам.долларын супер хонжворын эзэн болсон аж.

“EuroMillions” сугалаанаас Швейцар иргэн 2019 онд 297 сая ам.доллар хожиж байжээ. Энэ нь тус сугалааны түүхэн дэх хамгийн том шагнал байсан юм. Нийтдээ есөн улсад “EuroMillions” сугалааны тасалбар зарагддаг аж. Тэдгээр улсуудад Их Британи, Франц, Испани, Австри, Бельги, Люксембург, Португали, Швейцар, Бүгд Найрамдах Ирланд багтдаг байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button