ДЭЛХИЙ

Коронавирусийн Дельта хувилбарын халдварлах чадвар 40 хувиар нэмэгджээ

Их Британийн Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Матт Хэнкок коронавирусийн Дельта хувилбарын (Энэтхэгт анх бүртгэгдсэн) халдварлах чадвар 40 хувиар нэмэгдсэн хэмээжээ. Англи улс ирэх 21-ны өдөр хөл хорионы дэглэмийг султгах төлөвлөгөөтэй байсан ч энэ нь Дельта хувилбарын улмаас хойшилж магадгүй байна. Эрдэмтэд тус хувилбарын халдварлах чадвар 30-100 хувиар нэмэгдсэн гэж үзсэн. Харин Хэнкок хамгийн сүүлд мэдэгдэл хийхдээ 40 хувиар нэмэгдсэн хэмээсэн аж.

Хэнкок Англи дахь 30-аас доош насны иргэдийг ирэх долоо хоногоос вакцинжуулж эхэлнэ гэдгийг мэдэгдсэн. Гэсэн хэдий ч хөл хориог зогсоох төлөвлөгөөг хойшлуулах эсвэл зарим дэглэмийг сахих шийдвэр гаргаж магадгүй гэдгийг Хэнкок нэмж хэлсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ “Вакцины хоёр тунг хийх нь коронавирусийн хуучин хувилбараас хамгаалсан хэмжээнд Дельта хувилбараас хамгаална гэдэгт бид итгэлтэй байгаа” гэжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр Дельта хувилбар нь өнгөрсөн арван хоёрдугаар сард Энэтхэгт илэрсэн аж. Тэрхүү хувилбарт вирусийг илүү халдварлах чадвартай болгодог мутаци байж магадгүй хэмээн ДЭМБ хэлсэн байна. “MedPage” сайтад нийтэлснээр Дельта нь 13 мутацитай, үүний 7 нь вирусийн спайк уурагт үүссэн аж. Спайк уураг дахь L452R, E484Q мутациуд нь нэг төрөлд зэрэг илэрсэн анхны тохиолдол учраас B.1.617 төрлийг давхар мутацитай гэж нэрлэсэн байна. Эрдэмтэд судалгаа явуулж тус хувилбарын эсрэг “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca” компаниудын вакцин үйлчилнэ гэдгийг илрүүлсэн.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button