УЛС ТӨР

Ерөнхий сайд, хотын дарга нар дараалалд зогсож байгаад саналаа өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэллээ. Санал авах хэсгийн хороодод 07:00 цагаас эхлэн иргэд дарааллаж, маш идэвхитэй саналаа өгч байна.

Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох энэхүү сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшиж байна.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дүнжингарав худалдааны төвийн замын урд байрлах Глобал иннова дунд сургуулийн байранд байрлаж буй санал авах хэсгийн хороонд ирж саналаа өглөө.

Тэрбээр төрийн өндөрлөгүүд шууд орж санал өгдөг байдлыг эвдэж, иргэдийнхээ дунд дараалал үүсгэж байгаад орж саналаа өгөв. Түүнтэй хамт хотын дарга Д.Сумъяабазар саналаа өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шоучд
Шоучд
2021-06-09 12:36

Битгий �##�цгана бүү шоуд шоу оюунэрдн

Зочин
Зочин
2021-06-09 13:11

МАН ынхны шоу

Холбоотой мэдээ

Back to top button