УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Зардал багатай, тайван сонгууль болж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд саналаа өглөө.

Тэрбээр “Монгол Улсын иргэний хувь эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэж саналаа өглөө. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад зардал багатай, тайван сонгууль болж байна. Иргэдийн идэвхи маш сайн байна. Иргэддээ талархаж байгаагаа илэрхийлье. УИХ-ын сонгуультай харьцуулахад ирц сайн байна.

Монгол Улс анх удаа төрийн тэргүүнээ зургаан жилээр нэг удаа сонгох гэж байна. Өнгөсөн 30 жилийн гол асуудал бол сонгуулиас сонгуулийн хооронд Засгийн газар маш бага хугацаанд солигдож байсан.

Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс цаашдаа Монголын төр засагт томоохон өөрчлөлт гарах байх  гэсэн хүлээлттэй байна. Тиймээс цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж, төрийнхөө сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж байна” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. харинч нэмэгдсээн. МАН л гэхэд 6 хүн намд эллсэн хүнд 250ОООО төг 100 жилийн мед####ь дагаж 50-1000 мянга,з####ууст найзуудаа хооллонгоо тархийг уга####гах гээд олон сувгаар тсаан. Бодвол нөгөө 2 ч юу дутав гэж тараасан биз

  2. Хүүк Оюун-Эднэнийг миний сонгуулд зарцуулах мөнгийг 300000 төгрөг иргэдэд тара####аа зодсон гэж ярьлаа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button