ДЭЛХИЙ

“UFO”-ууд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг анхааруулжээ

Конгрессын гишүүд “UFO” буюу үл мэдэгдэх нисдэг биетүүд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг анхааруулсан байна. Бүгд Найрамдах намаас Конгрессод сонгогдсон Тим Бурчетт хэлэхдээ “Бидний мэдэхгүй ямар нэгэн зүйл байгаа гэдэг нь илт байна” гэжээ.

Энэ сард АНУ-ын тагнуулын агентлагууд үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх бүх мэдээллээ Конгрессод өгнө. Өнгөрсөн жил Сенатын тагнуулын комисс Үндэсний тагнуулын газрын захирал болон батлан хамгаалахын нарийн бичгийн даргад “UFO” нарын талаар бүх мэдээллийг цуглуулахыг үүрэг болгожээ.

АНУ-ын Тагнуулын төв газар нэгдүгээр сард Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх зарим мэдээллийг дэлгэсэн. Ирэх сард тагнуулын агентлагууд Конгрессод өгөх мэдээллүүдээс хэр ихийг олон нийтэд дэлгэх нь тодорхойгүй байгаа юм. Өмнө нь Батлан хамгаалах яамд томоохон албан тушаал хашиж байсан Кристофер Меллон АНУ-ын тэнгисийн хүчний цэрэг “UFO”-тэй тааралдаж хийсэн бичлэгийг дэлгэсэн. Үүний дараа Пентагон тэдгээр нууцлалтай бичлэгүүдийг албан ёсоор дэлгэсэн билээ.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button