ДЭЛХИЙ

Австрали ихрүүд нэг эрэгтэйтэй сүй тавьжээ

Өөрсдийгөө “Дэлхийн хамгийн ижилхэн ихрүүд” хэмээн хочилдог Австрали эгч дүүс нэг эрэгтэйтэй сүй тавьсан байна.  Австрали улсын иргэд болох Анна болон Люси ДеСинк нар ижил хувцаслаж, хамтдаа цагийг үргэлж өнгөрүүлдэг бөгөөд есөн жилийн турш үерхэж ирсэн залуутайгаа сүй тавьжээ. Дэлхийн хамгийн ижил ихрүүд 40 настай сүйт залуу Бен Бирнээс зэрэг жирэмсэн болохыг хүсдэг аж.

Тэд Америк телевизийн реалити шоунд оржээ. Тэрхүү цуврал нэвтрүүлгийг  “TLC” суваг хийж байгаа бөгөөд “Extreme Sisters” нэртэй цацагдаж байгаа юм. “Extreme Sisters” нэвтрүүлэгт эгч дүү ДеСинк нартай цуг дөрвөн ихэр оролцож байгаа аж. ДеСинкийн эгч дүүс “Extreme Sisters”-ийн хамгийн сүүлд гарсан анги дээр сүй тавьжээ.

Люси “Confidential” сайтад ярилцлага өгөхдөө “Бид өөрсдийн хайрын түүхээ харуулахад бэлэн байна. Үнэндээ хэлэхэд биднээс илүү туйлширсан ихрүүд байхгүй” гэсэн байна. “Extreme Sisters” цувралын трэйлер дээр ДеСинкийн эгч дүүс “Бид өөрсдийгөө нэг хүн гэж боддог” хэмээсэн юм.

Эх сурвалж: Indepentent

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-21 07:21

argagui garal uusel gj bh yum.philippine esvel,mexico bna.

B O O W
B O O W
2021-06-21 12:24

EE P I S D A

Холбоотой мэдээ

Back to top button