УЛС ТӨР

Х.Баттулгыг таван жил “царцааж”, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатарын үеийнхэн замаа засах уу

Зургадугаар сарын 25 буюу энэ баасан гарагт Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууж байна. Ингээд улс төрөөс явчихгүй, эргэн ирэх бэлтгэлээ ямар нэгэн байдлаар базаана гэж аналистууд харж буй.

Харин Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцээд баталчихвал, түүний эргэн ирэх боломж ч асар ихээр боогдох нөхцөл байдал үүсжээ. Хууль зүй, дотоод хэргийн яам буюу Х.Нямбаатар сайдын зүгээс уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Хараахан УИХ-д өргөн баригдаагүй байна.

Хуулийн төсөлдөө долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гээд заачихжээ. Агуулга нь олон нийт хэдий нь сошиал орчноос авсан мэдээллийн дагуу, Ерөнхийлөгч албаа өгснөөс таван жилийн дотор намын гишүүнчлэлээ сэргээж эсвэл өөр намд элсэж болохгүй гэхчлэн сонирхолтой хоригууд дээр зангидагдаж байгаа юм.

Бүр тодруулбал, яригдаж буй Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:

23.1. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно.

23.2. Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглоно.

23.3. Ерөнхийлөгч байсан иргэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

23.4. Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно гэхчлэн зааж өгсөн байгаа юм.

23.1 дэх заалт “Таван жил” гэж зааж өгсөн учраас одоохондоо ганц Х.Баттулгад л үйлчилнэ. Ингээд дараа, дараагийн Ерөнхийлөгчдийг албанаасаа буугаад, ямар нэг улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжийг нь таван жилээр хааж өгөх агуулгатай байна.


Нэг нүдээр харахад, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж тэргүүтэй нэр цэвэр бус үе, үеийн Ерөнхийлөгчид албаа өгөөд, улс төрөөс ангид үлдэж чаддаггүй, улс төр тэднийг орхидоггүй дүр зураг байдаг. Иймэрхүү жишгийг халж буй сайн талтай ч нөгөө талд хүний эрхийг зөрчиж буй өнцгүүд ч байна.

Тухайлбал, Ерөнхийлөгч албаа хүлээлгэн өгсөн даруйдаа ард түмний эв нэгдлийг хангах зэрэг үүргүүдээс автоматаар чөлөөлөгдөж, энгийн иргэн болно. Иймд энгийн иргэний улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг Ерөнхийлөгчийн алба хашсаных нь төлөө хасаж байгаа сонин логик харагдаж буй.

Х.Баттулгын хувьд Ардчилсан намаа авч, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулиар УИХ-д орж ирээд, улс төрийн карьераа өгсүүлэх хувилбар байж болох талаар олон нийт хамгийн идэвхтэй хэлэлцэж байгаа билээ. Гэвч энэ хууль батлагдвал тэрбээр нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээс өөр сонголтгүй болно. Ямартай ч Ардчилсан нам түүнд очихгүй нь.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, одоо чимээгүй байж байгаад хаврын чуулган хаахын өмнөх хэдэн долоо хоногт тус хуулийн төсөл өргөн баригдаж, асар хурдан батлагдана гэх нюанс байна. Ингэх нь үнэндээ ойрын хэдэн жилдээ МАН-ын хэдэн залуу төлөөлөлд л хэрэгтэй. МАН-ныхан Х.Баттулга гэдэг ганц хүний нөлөөллөөс нэг талдаа “айж” буй нь ҮХЦ дээр болсон процесс, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хүч түрэмгийлэн баталсан үйл явдал зэргээс харагддаг.

Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ гэсэн, замд нь Х.Баттулга нар л саад болохгүй бол урт хугацаандаа нэлээд мандах боломжтой МАН-ын залуу гишүүдэд энэ боломж болж очно. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн үеийнхэндээ л зам засаж байгаа мэт. Гэвч бас чичирнэ, чичирнэ гэхэд ингэтлээ чичирч болох эсэх нь их л асуулт дагуулж буй.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-22 15:46

Монгол улсын ерөнхийлөгч гээд ямбыг нь эдэлсэн юм чинь эрхээ хязгаарлуулж болно .үе үеийн ерөнхийлөгч нар �##�баа өгсөнийхөө дараа бузар булай зүйлтэй хутг�##�ддаг даа зөв

Уншигч
Уншигч
2021-06-22 15:56

Jinkhen komunist deglem togtooh zamaa zasaj baigaa ni ene dee. Daraagiin huuli ni MAN - n gishuun bish bol Uh Hurald ner devshihiig gorigloh tuhai huuli baih bolon

Тvй,черт!
Тvй,черт!
2021-06-22 16:31

м.тэнгис гжж 1 дурак ЮVХ гээд ЮV нийтэлснээ ХЯНСАН юм vv,эргvй дурак аа?10 жилийн хvvхдvvд ч уншаад Онигоо гэнэ

Зочин
Зочин
2021-06-23 13:19

хуулиндаа ганц МАН байна гээд заачихмаар юм. бус�##� намуудыг татан буулгаад

Холбоотой мэдээ

Back to top button