СПОРТ

Наадам хойшлуулбал Э.Цэрэнтогтох начинд барилдах боломж бүрдэнэ

2019 онд улсын наадмын түрүү бөх, улсын аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтх нараас допинг илэрсэн тул барилдах эрхийг хоёр жилээр хассан билээ.

Улмаар өнгөрсөн хугацаанд Э.Оюунболд шүүхдэж явсаар барилдах эрхээ сэргээлгэсэн бол Д.Цэрэнтогтох ямар нэгэн хэл ам хийхгүй, зодоглохгүй байгаа.

Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээний бөх түүний шийтгэлийн хугацаа энэ оны долдугаар сарын 11-нд дуусна. Тэгэхээр энэ жил улсын наадмын дараа барилдах эрх нь сэргэнэ гэсэн үг.

Өнөө жилийн улсын наадмыг хойшлуулах, наймдугаар сараас хойш хийх санал гараад буй. Хэрвээ тэгвэл Д.Цэрэнтогтохын шийтгэлийн хугацаа дуусаж, энэ жилийн улсын наадамд барилдах боломж бүрдэнэ.

Улсын начин Д.Цэрэнтогтохтой энэ оны гуравдугаар хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button