СПОРТ

ТОДРУУЛГА: Тэдэнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор шийдвэрлэв

Өнгөрсөн жил улсын харцага болсон Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул цолыг нь хураан, улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрхийг 11 сараар хассан билээ. Тэдний шийтгэлийн хугацаа наадмаас өмнө дуусах тул өнөө жил улсын наадамд зодоглох боломжтой. Гэхдээ Монголын үндэсний бөхийн холбооноос тэднийг наадамд барилдахгүй байхыг уриалсан юм.

Баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралдан, улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарт өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөж олгохоор шийдвэрлэжээ.

Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваас тодруулахад “Ямар нэгэн шинэ мэдээлэл гараагүй. Ёстой завгүй явна. Утас паржигнаад байна” гээд утсаа салгав.

Мөн Бөхийн салбар хорооноос тодруулахад “Тийм шийдвэр гаргасан нь үнэн” гэлээ.

Ингэснээр дээрх гурван бөхөд өвдөг шороодсон М.Бадарч улсын гарьд, Ц.Одбаяр улсын заан, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нар  улсын харцага, Б.Суманчулуун, Ц.Сандагдорж нар улсын начин цол нөхөж авахаар боллоо.

Өнгөрсөн жил улсын наадамд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Оршин нарт  хэн, хэн унасан бэ. Одоо хэн ямар цол, чимэг нөхөж авахыг сонирхуулъя.

Улсын аварга Н.Батсуурьт унасан бөхчүүд:

Нэгийн даваа: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, залуу бөх Ж.Эрдэнэхүү

Хоёрын даваа: Улаанбаатар хотын харьяат, залуу бөх О.Мөнхбаясгалан

Гурвын даваа: Архангай аймгийн харьяат, аймгийн харцага П.Жавхлантөгс

Дөрвийн даваа: Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн харцага Д.Пүрэвдорж

Дорноговийн наадамд аймгийн арслан Б.Суманчулуун түрүүлж хурц чимэг хүртэв

Тавын даваа: Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, аймгийн арслан Б.Суманчулуун

Зургаагийн даваа: Увс аймгийн Тэс сумын харьяат, шинээр улсын начин болсон (өмнө нь аймгийн арслан байсан) Ц.Мөнхбаяр

Монгол Улсын начин, харцага, заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол  олголоо - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Долоогийн даваа: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, шинээр улсын харцага (өмнө нь улсын начин байсан) Ц.Одбаяр

Наймын даваа: Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, шинээр улсын заан цол хүртсэн (өмнө нь улсын харцага байсан) М.Бадарч

Улсын аварга Н.Батсуурь өнөө жил төрийн наадамд үзүүрлэхдээ шинээр улсын цол хүртсэн гурван бөхийг өвдөг шороодуулжээ. Түүнээс допинг илэрсэн тул М.Бадарчид улсын гарьд, Ц.Одбаярт улсын заан, Ц.Мөнхбаяр улсын харцага, Б.Суманчулуунд улсын начин цол нөхөж олгоно. Б.Суманчулуун 2014 онд улсын начин болсон ч түүнээс допинг илэрсэн тул тухайн жил цолыг нь хураасан юм. Ингэснээр улсын начин цолоо эргүүлэн авахаар боллоо.

Улсын арслан Р.Пүрэвдагвад өвдөг шороодсон бөхчүүд:

Нэгийн даваа: Улаанбаатар хотын залуу бөх Д.Золбоо

Хоёрын даваа: Ховд аймгийн Дарви сумын харьяат, сумын заан Д.Содномдорж

Гурвын даваа: Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, аймгийн начин Ц.Гантөмөр

Дөрвийн даваа: Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Э.Сумъяабат

Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин цол олгоно - Өдрийн Тойм

Тавын даваа: Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын начин Б.Эрдэнэхүү

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Зургаагийн даваа: Завхан аймгийн Баянтэс сумын харьяа, шинээр улсын начин болсон Ш.Пүрэвгарьд

Улсын арслан Р.Пүрэвдагва допинг хэрэглэсэн батлагдсан тул Ш.Пүрэвгарьдад улсын харцага цол, Б.Эрдэнэхүүд өсөх идэр чимэг нөхөж олгоно.

Улсын харцага Б.Бат-Оршиход унасан бөхчүүд:

Нэгийн даваа: Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, залуу бөх Ч.Энх-Отгон

Хоёрын даваа: Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн арслан Ө.Сүхбат

Гурвын даваа: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй

Дөрвийн даваа: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын харцага Д.Анар

Тавын даваа: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Сандагдорж

22 настай, улсын начин Б.Орхонбаярын тухай СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ - Eguur.MN

Зургаагийн даваа: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын начин Б.Орхонбаяр

Өнгөрсөн жил улсын наадамд шуугиулж, цахиур хагалсан бөхчүүдийн нэг нь Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, улсын харцага Б.Бат-Орших. Аймгийн арслан цолтой зодоглосон тэрбээр шууд улсын харцага болсон юм. Түүнээс допинг илэрсэн тул Ц.Сандагдоржид улсын начин, Б.Орхонбаярт улсын харцага цол нөхөж олгоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-06-23 14:10

ДҮРЭМ ЖУРАМАА ӨӨРЧИЛМӨӨӨР ЮМ ДОО.

Дэл
Дэл
2021-06-23 14:24

Одоо оюунболдын цолыг хураагаач

b
b
2021-06-24 05:37

zavharsan yum bolohne utgaguide batsuuri nar icheesei adilhan l 2 jileer hasuulah heregteishde

Irgen
Irgen
2021-06-24 09:52

Dopingin turliin bodis uur uur tun hemjee uur. Tiim uchraas uur uur shiitgel onogduulah ni zuv. Em ih heregledeg Manai ulsin irged tun hemjeeni naad zahiin oilgolt bol baigaa baih.

Zochin
Zochin
2021-06-24 17:33

Sergeesh hergelsen l bol ydaad 5 jil ih baga naadamd barilduulahgui bh heregtei 1 n davaand unasan buh 5 davah ch baisiin biluu tsolnii davaand unasan buhchuud turuuleh ch baisiin biluu hen medej baigaan er ni tegeed batsuuriig barildah bish zoddog geed naadam unjuuh baisiin ovilgogui judaggui novshiin ershdee mongol buh chini judagtai shudarga barildaj bj uzegchdiinhee taashaaliig hangaj baidag ed yagaad naadam uzeh humuus jiliin jild tsuuruud bgaa geech nairaa sergeesh shudagguigees l yaltgui tsol duudhad neg ed esee sergeeh gej uzsen bolj bnadaa za tegeed sum aimgiin naadam bol yostoi holion bantan uls aimgiin tsoltonguud chini honchin zaluu bagsh huud l niseed niseed yvchina shuudee tegej tegej avgaigaa ch diilehgui negen tsoltoi buh gargana iim l bna buhiin holbooniihon minee ungursun jil zereg naadaad nairaa baratai saihan baisan shuu

Зочин
Зочин
2021-06-24 22:59

Эхлээд өмнөх наадмын оюунболдын асуудлыг шийдээчээ

Холбоотой мэдээ

Back to top button