NBA: Камерон Пэйн гялалзаж, “Финикс Санс”-ыг хожилд хөтөллөө

NBA-ийн аварга тодрох мөч өдрөөс өдөрт ойртсоор. Бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй “Лос-Анжелес Клипперс”, “Финикс Санс” багуудын хоёр дахь тоглолт өнөөдөр боллоо.
“Клипперс”-ын тод од Кавай Леонард, “Санс”-ын түлхүүр тоглогч Крис Пол нар бэртлийн улмаас энэ цувралд тоглохгүй байгаа. Энэ хоёрын бэртэл, хэзээ эргэн ирэхээс энэ цуврал ихээхэн шалтгаална.
Өнөөдрийн тоглолтод “Финикс Санс” баг өрсөлдөгчөө ганцхан онооны зөрүүгээр буюу 104:103-аар хожиж, маш том давуу тал бий болгов. Тэд цувралыг 2:0-ээр тэргүүлж эхэлсэн нь энэ. Гурав дахь тоглолтод Крис Пол эргэж ирэх магадлал өндөр. Тэгвэл бүр ч давуу тал үүснэ.
Өнөөдрийн тоглолтод тэднээс гол тоглогч Бүүкэр тийм ч гялалзаж чадсангүй, хамраа бэртээн, нэлээд барцадтай байв.
/cdn.vox-cdn.com/uploads/chorus_image/image/69481931/usa_today_16286995.0.jpg)
Брижес тав, Краудер хоёр оноо авсан ч нэг тоглогч гялалзан, багаа хожилд хөтөлсөн нь Камерон Пэйн байлаа. Тэрбээр өнөөдөр 29 оноо авч, багаа хожиход чухал нөлөө үзүүлэв. 2019 онд NBA-д тоглох баг олдохгүй, Хятадын лигт хүртэл өрсөлдөж явсан тамирчны хувьд хэр ур чадвартайгаа харуулж чадлаа.
Одоо энэ цуврал Кавай Леонардын бэртлээс ихээхэн шалтгаална, тэгж байж ана мана өрсөлдөөн бүр ч их гарна. Харамсалтай нь, Кавай хэзээ тоглох, энэ цувралд эргэн ирэх нь тодорхойгүй байсаар.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.